Германы компани Крымд хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Германы компани Крымд хөрөнгө оруулна

Германы компани Крымд хөрөнгө оруулна

Германы томоохон компани Крымд нэг сая еврогийн хөрөнгө оруулахад бэлэн байна хэмээн Ялта хотноо зохион байгуулагдсан Эдийн засгийн форумын үеэр мэдэгдлээ хэмээн Крымийн парламентын “Левые” намын тэргүүн Квакенбрюк Андреас Маурер хэлжээ.

Энэ хөрөнгийг Крымд баригдах экологт ээлтэй барилгын төвийн төсөлд зарцуулах юм. “Энэ төв нь Орос-Германы залуучуудын хамтран ажиллах цэг болж, ардын дипломатын үүрэг гүйцэтгэхийг үгүйсгэхгүй байна. Экологт ээлтэй орон сууц барих энэхүү төслийн ард Германы маш том компани бий” хэмээн хэлсэн байна.

Ялтын Эдийн засгийн форум жил бүр зохиогддог арга хэмжээ бөгөөд энэ жилийн форум дөрөвдүгээр сарын 19-нээс 21-нд зохиогдсон юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж