Дэлхийн банкны шинэ бодлогыг ОХУ дэмжихгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны шинэ бодлогыг ОХУ дэмжихгүй гэв

Дэлхийн банкны шинэ бодлогыг ОХУ дэмжихгүй гэв

ОХУ Дэлхийн банкны нэмэлт санхүүжилтэд оролцохоос татгалзаж байна хэмээн ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак сэтгүүлчдэд мэдээллээ. Ингэх болсон шалтгаанаа Дэлхийн банкны зээлийн шинэ бодлогын зарчмуудтай санал нийлэхгүй байгаагаар тайлбарласан байна. Энэхүү шинэ бодлого нь Дэлхийн банкны том бөгөөд найдвартай түншүүд болох Хятад, Энэтхэгийн дэмжлэгийг алдах магадлалтай гэж ОХУ үзэж байгаа ажээ.

Москвагийн энэ байр суурь нь Дэлхийн банкин дахь ОХУ-ын хөрөнгө болон Захирлуудын зөвлөл дэх саналаа алдах эрсдэлтэй. Гэсэн ч ОХУ өөрийн байр суурийг хамгаалж байна. Сергей Сторчакийн хэлснээр шинэ бодлого Дэлхийн банкны санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулж, хэдэн жилийн дараа хувь нийлүүлэгчдээс хөрөнгө гуйх нөхцөл байдалд аваачих өндөр магадлалтай гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж