Кейт Миддлтон гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэв

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Кейт Миддлтон гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэв

Кейт Миддлтон гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэв

Их Британийн ханхүү Уильямын гэргий, гүнгийн авхай Кейт Миддлтон өчигдөр орон нутгийн цагаар 11.01 цагт гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэлээ. Гэгээн Мариагийн эмнэлгийн үүдийг сахиж хэдэн өдрөөр суусан ханхүү Уильям хоёр дахь хүүгээ ийнхүү сэтгүүлчдэд танилцууллаа. 

Энэ үеэр Хааны гэр бүл зургаа авхуулдаг уламжлалтай. Зураг авалтын үеэр  Гэгээн Мариагийн эмнэлэг дээр гүнж Шарлотта, ханхүү  Жорж нар дүүтэйгээ танилцаж, удалгүй Кенсингтоны өргөө рүүгээ буцжээ. 

Сануулахад, хааны гэр бүл бяцхан ханхүүгийн нэрийг одоогоор нууцалж байна. Гэхдээ өмнө нь ханхүү Уильям гурав дахь үрээ Жек хэмээн нэрлэнэ гэж хэлж байсан удаатай билээ. 

А.АНИР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж