Ньюс хөтөч: Хүүхдэд зөвшөөрөгдөөгүй вакцин хийсэн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Хүүхдэд зөвшөөрөгдөөгүй вакцин хийсэн талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Хүүхдэд зөвшөөрөгдөөгүй вакцин хийсэн талаар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө     20-22 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

07.30

  • ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг бизнес эрхлэгчидтэй өглөөний цай уунгаа уулзана Энэ арга хэмжээ МҮХАҮТ-ын Их танхимд болно.

08.30

  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарын хурлын зааланд ‘ЗАЛИЛАХ’ гэмт хэргийн оноогийн нохцол байдал, урьдчилан сэргийлэх арга замууд сэдэвт зовлогоон болно. Холбоо барих утас: 99019995, 99092458

  • ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (АмЧам Монгол) 4 дүгээр сарын ээлжит бизнес уулзалтад оролцож, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах, бизнес хийх боломжийн талаар мэдээлэл өгч, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй санал солилцон, тэдний сонирхсон асуултад хариулна. Бизнес уулзалт Шангри-Ла зочид буудлын гол танхимд болно. Холбоо барих утас: 8001-9000

  • “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан” Туушин зочид буудалд эхэлнэ. Холбоо барих утас: 99007969, 86150069

09.00

  • Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Японы хүүхдийг ивээх сайн хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Циркийн урлагт суурилсан хүнд нөхцөл дэх хүүхэд, залуучуудтай ажиллах нийгмийн ажлын шинэлэг арга барил болох “Нийгэмшүүлэх цирк” сургалтыг зохион байгуулна.  Сургалтын нээлт  29 дүгээр сургууль дээр болно. Холбоо барих утас: 88599098

  • Нийгмийн ажилтнуудад сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэшүүлэх сургалт ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүлэнгийн сургуулийн 205 тоот танхимд болно. Холбоо барих утас: 99881249

10.00

  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл Экспо” салбарт Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авна.

11.00

  • MN-Мэдээллийн төвд Шүүгчдийн хууль бус үйлдэл, тэднийг Шүүхийн ёс зүйн хороонд өгөх асуудлаар иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа.

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд 8214 хүүхдэд зөвшөөрөгдөөгүй шинэ вакцины туршилт явуулж байгаа талаар ‘Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл’-өөс мэдээлэл хийнэ.

  • Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэл дээр Дархлаажуулалтын 7 хоногт зориулсан өдөрлөг болно. Холбоо барих утас:99147724

11.30

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд ‘Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо’-ноос чанаргүй шатахуун нийлүүлэгдэж байгаа талаар ‘дахиад 60 тэрбум’ нэртэй хэвлэлийн хурал зарлалаа.

12.00

  • УИХ дэлгүүрийн баруун талд Пийс тауэр-ийн 12 давхар 1207 тоотод, Улс төр менежментийн академийн байранд иргэний нийгмийн байгууллагууд хамтран ‘ИХ ЦААЗ’-ын төсөл боловсруулж дууссан талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас: 99772722, 99049323

  • MN-Мэдээллийн төвд “Морин уралдааны уламжлал, шинэчлэл хөдөлгөөн”-өөс Монгол уяачдын улсын чуулганыг зохион байгуулах, Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, улсын баяр наадмаар монгол морьдыг уралдуулах болон морин уралдааны сонгомол төрлүүдийг хөгжүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

  • Чулуун шаштир’ ТББ-аас зохион байгуулж буй найруулагч Б.Баярын “Монголын сая өдөр” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран Зургийн Галерейн 3 давхарт болно. Холбоо барих утас: 319015, 319017

  •  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд 2018 оны 1 дүгээр улирлын Шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулах Хэвлэлийн бага хурал болно. Холбоо барих утас 99047909

  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын Иргэний танхимд Монгол Улсын соёлын хосгүй үнэт өвийг улсын хилээр гаргахгүй байх тухай асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл Шашны бодлогын зөвлөх Ц.Хулан хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас:51265003

16.00

  • ХНХЯ нь Япон Улсын ЖАЙКА байгууллагатай хамтран “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөлд хамрагдсан сургагч багш нарын сертификат гардуулах ёслол Холидэй инн зочид буудалд болно. Холбоо барих утас: 94030345

Төрийн ордонд

09.00

  •  “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

10.00

  •  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00

  • “В” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1956.04.24 БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулав.

1964.04.23-28 БНМАУ-ын Засгийн газрын дэвшүүлсэн саналыг үндэслэн БНХАУ-ын Монгол дахь тусламжийн ажилчдыг нутагт нь буцаах ажлыг зохион байгуулав.

1991.04.24 Хятад Монгол хоёр улсын Засгийн газар 1991-1992 оны соёлын солилцоог хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Бээжин хотноо газрын үсэг зурав. Энэ нэг жилийн хугацаанд хоёр талын соёл, спортын 20 орчим баг харилцан айлчлав.

1994.04.23-30 Хятад –Монгол хоёр улсын Засгийн газар хооронд улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комиссын гурав дахь удаагийн хуралдаан Улаанбаатар хотноо болов. Энэ хуралдаанаар Хятадын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламж нийлүүлэх тухай баримт гардуулсан ба хоёр улсын Засгийн газар гадаад худалдааны хамрах хүрээ, цаг хугацааг тодотгосон баримт солилцов.

1997.04.24 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 69 дүгээр зарлигаар “Цэргийн шинэчлэлийн бодлого” баримт бичгийг батлав.

1998.04.24 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Р.Одонбаатар томилогдов

2000.04.24 БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсад гамшгийн хор уршгийг арилгахад зориулж 1.000.000 юаны тусламж үзүүлэх шийдвэр гаргав.

2000.04.24-29 БНХАУ-ын ГЯЯ-ны сайд Тан Зясюаны урилгаар Монгол Улсын ГХ-ийн сайд Н.Туяа БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

2017.04.24 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорнод аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж