Барилгын хог буулгах явцдаа унаж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Барилгын хог буулгах явцдаа унаж амиа алджээ

Барилгын хог буулгах явцдаа унаж амиа алджээ

Баянзүрх дүүргийн 26-р хороо ‘Саруул’хотхонд амралтын өдрүүдэд хоёр иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайлбал, тус хорооллын есөн давхарт шөнийн 00.01 цагт гал гарсны улмаас 27 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг бямба гаригаас нямд шилжих шөнө 2018.04.22/ гарсан юм.

Тэгтэл эл хэрэг намжаагүй байтал тус хорооллын шинээр баригдаж буй барилгын есөн давхраас хүн унасан хэрэг мөн өдрийн 13 цагийн орчимд гарсан байдаг.  Цагдаагийн байгууллагаас өндрөөс унаж амиа алдсан иргэний талаар дараах мэдээллийг өгөв.

Баянзүрх дүүргийн 26-р хороонд дөрөвдүгээр сарын 22 -нд 13 цагийн орчимд “Барилга дээрээс хүн унаад босч ирэхгүй байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Хэргийн газар Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ажиллаж, Улаанбаатар хотод оршин суух хаягтай 41 настай эрэгтэй Ч нь баригдаж буй есөн давхраас барилгын хог буулгах явцдаа унаж амь насаа алдсан болохыг хэргийн газарт хийсэн шинжилгээгээр тогтоосон’ гэлээ.

Сануулахад, эх сурвалж анх ‘Барилга дээрээс буулгаж байсан хогонд барилгын ажилчин дарагдаж амь насаа алдлаа’ гэдэг мэдээллийг өгч байсан юм.  

Цагдаагийн байгууллагаас барилгын ажил эрхэлж буй компанийг ажилчдынхаа хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллахыг анхааруулж байна. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж