С.Чинзориг сайдыг ажлаа хийхийг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

С.Чинзориг сайдыг ажлаа хийхийг шаардлаа

С.Чинзориг сайдыг ажлаа хийхийг шаардлаа

МҮЭ-ийн холбооны шаардлагаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо энэ сарын 4-нд хуралджээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийг 2017 онд байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл дээрх ажлын хэсэг хуралдаагүй, асуудлыг хойшлуулж байгаа тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг ажлаа хийхийг дахин шаардлаа.  Энэ байдал хэвээр үргэлжилбэл нийт ҮЭ-үүд тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ хурлын үеэр мэдэгдлээ.

Түүнчлэн МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад цалин нэмэх хэлэлцээрийг энэ сарын 30-ны дотор эхлүүлэх саналыг хүргүүлжээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж