Архи хэтрүүлэн хэрэглэсэн залуус  нэгнийхээ аминд хүрчээ | News.MN

Архи хэтрүүлэн хэрэглэсэн залуус  нэгнийхээ аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Архи хэтрүүлэн хэрэглэсэн залуус  нэгнийхээ аминд хүрчээ

Архи хэтрүүлэн хэрэглэсэн залуус  нэгнийхээ аминд хүрчээ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Баянгол дүүрэг дэх цагдаагийн I хэлтсийн алба хаагчид хүн амины гэмт хэргийн холбогдогчийг илрүүлж, дайчлан баривчиллаа.

Эл хэрэг Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт /2018.04.14/-ны өдөр шөнийн 04.00 цагийн орчимд гарчээ. Тодруулбал, иргэн Н нь найзуудын хамтаар  архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үл таних гурван залуутай зодолдож, биедээ гэмтэл авсны улмаас  амь насаа алджээ.

Уг хэргийг Сүхбаатар аймгийн харьяат А,Ч,Б нар бүлэглэн үйлдсэнийг тогтоосон байна. Шалгалтын явцад сэжигтэн А нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хохирогчийн толгойн тус газар нь гэмтэл учруулж,  амь насыг нь хөнөөжээ.

Одоогоор сэжигтнүүдэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Иймд цагдаагийн байгууллагаас архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөлөө.  

Э.Ариун  

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

asdf 2018-04-23 66.181.164.60

zaluuchuud, duu nar minee uhaantai bgaachee

Avatar

zochin 2018-04-23 202.70.34.70

Zuvluh baga baina. Niigem doroitold orloo.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж