Б.Гарамгайбаатарыг прокуророос буруугүй гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Б.Гарамгайбаатарыг прокуророос буруугүй гэж үзлээ

Б.Гарамгайбаатарыг прокуророос буруугүй гэж үзлээ

Хөгжлийн Банкны санхүүжилтээр Халзан бүргэдэй, Солонготын даваа чиглэлийн замыг барьсан “Монроуд” компанийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, түүний хүү Г.Тэнгис нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас шалгаж тогтоол гаргасан байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгасан байдаг.

Үүнтэй холбогдуулан түүний хүү ‘Монроуд’ компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг шалгаж байсан юм. Тэгвэл прокуророос энэ хэргийг эцэслэж, Б.Гарамгайбаатар, Г.Тэнгис нарыг буруугүй хэмээн үзсэн байна.

Э.АРИУН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж