Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас 2009 оны“ТОП 100” аж ахуйн нэгжийн нэгээр “Монголын цахилгаан холбоо” компанийг өргөмжиллөө. Харилцаа холбооны салбарын анхдагч тус компанийг “Бизнесийн эрхэмсэг оршихуйн титэм” өргөмжлөл, алтан цомоор шагнажээ. Жил бүр Монголын “ТОП 100” аж ахуйн нэгжийн тоонд зүй ёсоор орсоор ирсэн МЦХ компани ийнхүү энэ удаа ч рейтингээ бататгаж,МҮХАҮТ-ын хамгийн хүндтэй “DIAMOND” гишүүн болж, гэрчилгээ гардсан байна.