Цэргийн дуу бүжгийнхэн олон улсын урлагийн наадмаас Гран при авчээ | News.MN

Цэргийн дуу бүжгийнхэн олон улсын урлагийн наадмаас Гран при авчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Цэргийн дуу бүжгийнхэн олон улсын урлагийн наадмаас Гран при авчээ

Цэргийн дуу бүжгийнхэн олон улсын урлагийн наадмаас Гран при авчээ

БНАСАУ-ын “Хаврын баяр” олон улсын урлагийн их наадам энэ сарын 10-17-нд болсон. Уг наадам нь 31 дэх жилдээ болж байгаа бөгөөд наадамд оролцсон Цэргийн дуу, бүжгийн Эрдмийн чуулгын (ЦДБЭЧ) уран бүтээлчид Гран при авчээ.

Урлагийн наадамд 23 орны 600 гаруй шилдэг уран бүтээлчид оролцсон гэнэ. Тэдэнтэй Монгол улсын гавьяат жүжигчин Ч.Баярмаа, Б.Батбаатар, дуучин Б.Нарантунгалаг, Б.Амаржаргал зэрэг ЦДБЭЧ-ын уран бүтээлчид өрсөлдөж БНАСАУ-ын дуунаас гадна ‘Монголын өглөө’, ‘Тагтаа’, ‘Монголын тал нутаг’ зэрэг монгол дуугаар оролцжээ.  Ийнхүү зургаан алт, мөнгөн цом авч, оролцогчдоос чансаагаараа ялгарснаар Гран при авчээ.

Сонирхуулахад, энэ жил Монгол Улс, БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа билээ.

                                Р.Ренчиндулам

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-23 49.0.219.172

Баяр хүргэй. Хөгшин цэрэг ах нь омогшиж бнаа.

Avatar

Zochin 2018-04-23 59.153.87.55

Bayr hurgie sain sain manaihan aviyastai chadvarlag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж