ШУА-иас “Дэлхийн номын өдөр”-өөр ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан номоо гардуулж өглөө

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

ШУА-иас “Дэлхийн номын өдөр”-өөр ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан номоо гардуулж өглөө

ШУА-иас “Дэлхийн номын өдөр”-өөр ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан номоо гардуулж өглөө

Өнөөдөр “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан ШУА-иас хүүхдэд зориулж хэвлүүлсэн шинжлэх ухааны хялбаршуулсан, танин мэдэхүйн  цуврал  номынхоо дээжийг БСШУСЯ болон Улсын төв номын сан, Хүүхдийн номын ордонд тус тус гардуулж өглөө. Эдгээр цуврал номыг БСШУСЯ  хот хөдөөгийн ЕБС-иудад дамжуулан түгээх юм.  Ном гардуулах ажиллагаанд дээрх байгууллагуудын төлөөллөөс гадна Нийслэлийн 21-р сургуулийн сурагчид хүрэлцэн ирж,  танин мэдэхүйн ач холбогдолтой ном гардан авсандаа баяртай байлаа.       

Монгол улсын Шинжлэх ухааны Академийн шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхэд залуучууд, олон нийтэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал номыг 2015 оноос эхлэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгоод байна. Тус цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичснээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. 

ШУА-ийн эрдэмтэд 2017 онд  онд “Нар”, “Нарны аймаг”, “Жигмэд Тогмид хоёр жимсэнд”, “Элементүүдийн үүсэл”, “Монгол орны эртний амьтан ургамал”, “Усан орчны амьдрал”, “Монгол орны цэцэгт ургамал”, “Ой модны экологийн ач холбогдол”, “Эртний улсууд”, “Гуравдагч хөрш”, “Хеликобактер”, “Хэл ба сэтгэхүй” зэрэг 11 хялбаршуулсан номыг хэвлүүлж  хүүхэд багачууддаа хүргэж байна.  Өнгөрсөн  гурван жилийн хугацаанд ШУА-иас эрхлэн гаргаж буй хялбаршуулсан 33 цуврал  дугаар олны хүртээл болоод байна.  ШУА цаашид ЕБС-иуд, Нийслэлийн Боловсролын газар, багш, эрдэмтэдтэй  хамтран цуврал ном хэвлүүлэх ажлыг тогтвортой үргэлжлүүлэх бөгөөд 2018 онд уламжлал ёсоор 10 цуврал гаргахаар төлөвлөөд байна. 

                                  Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж