А.Меркел Н.Моди нар худалдааны асуудлаар уулзав | News.MN

А.Меркел Н.Моди нар худалдааны асуудлаар уулзав

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

А.Меркел Н.Моди нар худалдааны асуудлаар уулзав

А.Меркел Н.Моди нар худалдааны асуудлаар уулзав

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт /2018.04.20/ Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын (ХБНГУ) канцлер Ангела Меркелийн урилгаар Берлин хотноо айлчиллаа.

Энэтхэгийн зүгээс гадаадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний импортын тарифт өөрчлөлт оруулсан нь Германы автомашин үйлдвэрлэгчдийн санааг  багагүй зовоож буй асуудал болсон учир цаашид Энэтхэгийн зах зээлд нэвтрэх хүсэлтэй, эзэлж буй байр сууриа өсөн нэмэгдүүлэх сонирхолтой Германы аж үйлдвэр эрхлэгчид канцлер А.Меркелийг энэхүү уулзалтыг зохион байгуулахад хүргэсэн хэмээн Германы хэвлэлүүдээр мэдээлж буй юм. 

Уулзалтын талаар Германий Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штефен Сайберт мэдэгдэхдээ: Мэдээж хэрэг 1.3 тэрбум хүн амтай улсын Ерөнхий сайд бидний хувьд үргэлж хамтын хэлэлцээрийн хүндэт зочин байх болно гэдгийг цохон тэмдэглээд, “Манай хоёр улсын хооронд эдийн засгийн ижил ашиг сонирхлууд байгаа” хэмээн мэдэгдсэн бол Энэтхэгийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Равээш Кумар твиттер хуудсаараа дамжуулан “Ерөнхий сайд Нарендра Модигийн энэ удаагийн Герман улсад хийсэн айлчлал нь хоёр талын стратегийн хамтын ажиллагаа нэгдмэл нэг хүсэл эрмэлзэлтэйн илэрхийлэл боллоо” хэмээн жиргэсэн байна.

Олон улсын валютын сан Энэтхэг улсын дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 7%-ийн өсөлтийг үзүүлж байгаа нь 2030 оны байдлаар эдийн засгаараа дэлхийд гуравт бичигдэх томоохон зах зээл болно хэмээн урьдчилан тооцоолоод байгаа. Энэ мэт таамаглалууд нь Энэтхэг улсыг гаднын компаниудад, тэр дундаа авто машин үйлдвэрлэл худалдаа, хими, анагаах болон эм зүйн салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн сонирхлыг татсан таатай зах зээлтэй орон болгон харагдуулж байгаа юм. Тухалбал, Энэтхэг дэх авто машины борлуулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд тогтмол өсөлт үзүүлсний дүнд Герман улстай ижил түвшинд очоод байгаа юм байна.

Үүнээс гадна Энэтхэг болон ХБНГУ-ын хооронд зурагдсан хоёр талт чөлөөт худалдааны гэрээ эцсийн байдлаар ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй хэвээр арав гаруй жилийг үдэж байгаа аж. Тиймээс Германы олон бизнесменүүд энэ удаагийн уулзалтаар үүссэн нөхцөл байдал болон гацаанд ороод байсан чөлөөт худалдааны гэрээнд ахиц дэвшил гарах нөхцөл бүрдлээ хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр Герман улс нь Энэтхэгийн Европ дахь хамгийн том худалдааны хамтрагч бөгөөд хоёр талын худалдааны эргэлт 2016 оны байдлаар гэхэд 21.44 тэрбум ам.доллараар хэмжигдсэн байна.

Г.СҮМБЭЭ

Эх сурвалж: Deutsche Welle

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-23 103.229.120.39

ЭНЭ NEWS.MN – ИЙНХЭН, ДООД ТАЛЫН МЭДЭЭГ ҮЗЭХ ГЭХЭЭР, ХЭГ ЦАГААН УТАА ТАТЧИХААД ОРЖ БОЛОХГҮЙ ЮМ. ТЭРИЙГЭЭ ЗҮГЭЭР БОЛГОЧИХГҮЙ ЮУ? ЯМАР ГАЙТАЙ ЮМ ХИЙДЭГ ЮМ. БААСЫН ГАЙНЫ ЦАГААН УТАА ТАТЧИХ ЮМ. ТЭРИЙГЭЭ АВЧИХААЧ.

Avatar

Зочин 2018-04-23 103.229.120.39

ЭНЭ NEWS.MN – ИЙНХЭН, ДООД ТАЛЫН МЭДЭЭГ ҮЗЭХ ГЭХЭЭР, ХЭГ ЦАГААН УТАА ТАТЧИХААД ОРЖ БОЛОХГҮЙ ЮМ. ТЭРИЙГЭЭ ЗҮГЭЭР БОЛГОЧИХГҮЙ ЮУ? ЯМАР ГАЙТАЙ ЮМ ХИЙДЭГ ЮМ. БААСЫН ГАЙНЫ ЦАГААН УТАА ТАТЧИХ ЮМ. ТЭРИЙГЭЭ АВЧИХААЧ.

Avatar

Зочин 2018-04-23 202.131.245.243

Меркель америкийг пааслах нь дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж