Машин хулгайлж, өнгийг нь өөрчлөн ашиглаж байжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Машин хулгайлж, өнгийг нь өөрчлөн ашиглаж байжээ

Машин хулгайлж, өнгийг нь өөрчлөн ашиглаж байжээ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бусдын автомашин хулгайлан өнгийг нь өөрчлөн ашиглаж байсан этгээдүүдийг илрүүлэн, баривчилжээ.

Уг этгээдүүд Сонгинохайрхан дүүргийн VI хороонд байрлах орон сууцны гаднаас иргэн М-ын ‘Hyundai Accent’ маркийн автомашиныг энэ сарын 14-15-нд шилжих шөнө хулгайлж, өнгийг нь өөрчилж будаад ашиглаж байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

Сэжигтэн Л, М нар нь Улаанбаатар хотод 1997 онд төрсөн, хоёулаа эхнэр хүүхдийн хамт амьдардаг гэнэ. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж