Хөдөлмөрийн хоёр сайдын хэн нь үнэн ярив? | News.MN

Хөдөлмөрийн хоёр сайдын хэн нь үнэн ярив?

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хоёр сайдын хэн нь үнэн ярив?

Хөдөлмөрийн хоёр сайдын хэн нь үнэн ярив?

Хөдөлмөр нийгмийн хамгааллын өмнөх, одоогийн хоёр сайд Нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн үлдэгдлээс болж хоорондын харилцаа нь таагүй байгаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 232 тэрбум төгрөг яагаад арилжааны банкны харилцах хэлбэрээр, 5,4 хувийн хүүтэй өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд байршив. Сар тутам хүүгийн орлогоо алдаж байна. Хамгийн багадаа 10 хувийн хүүтэй нэг жил хадгалуулахад 23,2 тэрбум төгрөгийн хүү авах ёстой. Гэтэл энэ хэмжээгээр алдагдал хүлээж байна” гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг загнасан юм.

Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг манай ‘News’ агентлагт өгсөн ярилцлагадаа “Одоогийн байдлаар 660 тэрбум төгрөг арилжааны банкуудад байршиж байгаа. Ингэж байршуулахдаа бид хоёр төрлийн хүүг ашигладаг юм. Нэгдүгээрт, банкинд хадгаламж хэлбэрээр байршуулж байгаа мөнгөн хадгаламжийн жилийн хүүг 15 хувиар тооцож явдаг. Хоёрдугаарт, тэтгэвэр барьцаалсан зээл олгож байгаа банкны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор жилийн 9 хувийн хүүтэй хадгалуулсан хөрөнгө бий. Нийт 10 банкинд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр байршуулж байна. Дээрх банкуудын хадгаламжийн хугацаа дуусаагүй байгаа учраас одоо ч үргэлжилж байна. Банкуудаа сонгохдоо ашиг сонирхлын зөрчилтэй гэж хэлж болохоор асуудал бий. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн 90 хувь нь ХААН банк, Төрийн банкаар үйлчлүүлж байна. Гэтэл Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн 90 хувийг маш бага тэтгэвэр олгодог банкинд байршуулсан байх жишээтэй. Тэгэхээр хадгаламжийн хугацаа дууссаны дараа татаж авах ажил хийнэ. Миний харж байгаагаар энэ хөрөнгийг ХААН банк, Төрийн банкинд байршуулаад тэр хэмжээгээр нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэж харж байна” гэсэн юм.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын шинэ, хуучин хоёр сайдын зөрүүтэй мэдээлэл ард түмнийг төөрөгдүүлээд зогсохгүй татварын орлогоос бүрддэг энэ хөрөнгө хэн нэгэн банкны эзний бизнесийг санхүүжүүлж байх вий гэсэн эргэлзээг ч төрүүлж байна.  

Ямартай ч Н.Номтойбаяр гишүүн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийг ахлагчаар томилоод байгаа билээ.

Т.НОМИН 

 

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-23 66.181.191.191

ок

Avatar

Зочин 2018-04-23 66.181.191.191

асаргааны тэтгэмжийг 6000 төгрөгөөр нэмсэн нь дэндүү бага байна тавах хоолны ч мөнгө хүрэхгүй байхдаа яахав дэ арай ч дэ ЕСайд ахмадын тэтгэвэрийг үе шаттай нэмж өгнө гэсэн хэзээ нэмэх вэ

Avatar

Зочин 2018-04-23 66.181.191.191

Номтойбаяр сайд тэтгэвэрийн доод хэмжээг 300 000, хувь тэнцүүлсэн тэтгэвэрийн доод хэмжээг 280 000 болгоно гэж байсаныг огцруулаа биздээ тэгээд юу нь сайжрав харин ч дордсын биш ү тэтгэвэрийг амсуулах төдий 27000-р нэмлээ үнэндээ бага байна одоо МҮЭ тэтгэвэрийн доод хэмжээг 400 болгоно гэж байгааг дэмжиж байна үндсэндээ 2018 оны 1-р сарын 1-нээс тэтгэвэр нэмнэ гэчээд 1 сардаа нэмээгүй, одоо харин тэтгэвэрээ үе шаттай нэмж өгөх хэрэгтэй байна

Avatar

Зочин 2018-04-23 66.181.188.203

Чинзориг тэтгэврийн нас нэмсэн,НДШ нэмсэн,Тэтгэврийг 5 жилээр тооцдог байсныг 7 богож нэмсэн гээд иргэдийг их хорлосон доо

Avatar

saraa 2018-04-23 202.179.4.250

Чинзориг ч [Хориотой Үг] амиа бодсон хөгийн хүн дээ .

Avatar

Зочин 2018-04-23

Чинзориг махан толгой бөөн хар шунал Зөвлөх гээд цүнх баригч Загарзүсэм нь Уянга сумын засаг дарга байхдаа шууд л баяжсан мэдлэг чадваргүй махан толгой нар нэг нь сайд нэг нь зөвлөх таарсан новшнууд

Avatar

Батаа 2018-04-23

Зөв зөв шалгах хэрэгтэй Чинзоригийн тойрон хүрээлэгч нар эдийн сонирхолтой. Зөвлөх туслах гээд цүнх баригчид нь

Avatar

Зочин 2018-04-23

halamj gedeg orgon oilgolt

Avatar

Зочин 2018-04-23 202.21.106.160

Нийгмийн хамгааллын сайд ni nuuuts amaragtaigaaa hun dairch alchaad zugeer baigaa oron delhiid gants mongol l bga shuuu nootoibayaraaa

Avatar

ЗОЧИН 2018-04-23 27.123.214.117

НОМТОЙБАЯР НЬ ЧИНЗОРИГООС ИЛҮҮ САЙН АЖИЛЛАСАН, ИХ ЮМ САНААЧЛАН ХИЙСЭН, ЧИНЗОРИГ Ч ХООСОН МАХАН ТОЛГОЙ ШИВ ДЭЭ.

Avatar

ZOCHIN 2018-04-23 122.201.24.140

HOYOR HAR HEREE BIE BIENIIHEE HARIIG GAIHAAD YAHAV

Avatar

Zochin 2018-04-23 59.153.113.96

Humuus medej bgaa doo. Ariljaanii anhnii geh tododgoltoi neg bank ch hetsuudlee dee…

Avatar

Топор бол 2018-04-23 59.153.113.146

Тагнуулч Муужгай

Avatar

Зочин 2018-04-23 27.123.212.137

Хоорондоо хэрэлдэж бхаар иргэдэд хэрэгтэй зүйл хий тэнэгүүдээ

Avatar

Зочин 2018-04-23 112.72.14.207

х у л г а й ч гэж бичсэн юм.

Avatar

Зочин 2018-04-23 112.72.14.207

Чинзориг бол төрмөл [Хориотой Үг] этгээд дээ.

Avatar

Ичмээр золиг 2018-04-23 202.131.246.158

Нийгмийн хамгааллын сайд нарын ашиг орлогын эх үүсвэр энэ шүү. Одоогйин МАН-ын сайд нар ч идэж уух нь бас хязгаартай байх. АН-ын үед С.Эрдэнэ бол үүн дээр бодон гахай болтлоо таргалсан гэдэг. Голомт банканд халамжийн мөнгийг 1 өдөр байршуулаад хувьдаа авах хүүн дээрээ тохиролгүй явсан гэдэг шог яриа хүртэл гарсан байсан. АТГ тэрийг ухвал их юм гарна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж