“Улаан асрын зүүд” зохиолоор шуудангийн марк гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

“Улаан асрын зүүд” зохиолоор шуудангийн марк гаргажээ

“Улаан асрын зүүд” зохиолоор шуудангийн марк гаргажээ

БНХАУ-ын Шуудангийн газар Хятадын эртний сонгодог зохиол болох “Улаан асрын зүүд”-ээр марк хэвлэжээ. Тус “Улаан асрын зүүд-3” нэртэй тусгай марк нь багцандаа дөрвөн ширхэг жижиг, нэг том маркаас бүрдэх аж. Харин үнийн хувьд жижиг маркны гурав нь тус бүр 1.20, нэг нь 1.50, том нь зургаан юань, нийт 11.1 юаниар худалдаалагдах юм байна.

Сонирхуулахад, “Улаан асрын зүүд” нь Хятадын эртний романы шилдэг бүтээл бөгөөд алдарт зохиолч Цао Сюэчин туурвижээ. Энэ нь сурвалжит гэр бүлээс гаралтай Зя Баоюй болон Линь Дайюйний хайр дурлалын тухай өгүүлэх эмгэнэлт роман юм.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж