Мо Фара Лондоны марафонд хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Мо Фара Лондоны марафонд хүрэл медаль хүртлээ

Мо Фара Лондоны марафонд хүрэл медаль хүртлээ

Өнгөрсөн 2017 онд их спортоо орхиод байсан Олимпийн 5 4 удаагийн аварга, хөнгөн атлетикийн домогт тамирчин Мо Фара Лондоны марафонд оролцож хүрэл медаль хүртлээ. Тэрээр их спортоос зодог тайлаад буй 35 настай М.Фара жилийн дараа уралдааны замд гарч байгаа бөгөөд анх удаагаа марафоны уралдаанаас медаль хүртэж байна.

Дэлхийн хамгийн нэр хүндтэй 6 марафон зохион байгуулагддаг бөгөөд энэ оны 3 дахь марафон өнгөрсөн амралтын өдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотноо болсон. Тус марафоны шилдэг 10-т Африк тивийн 8, Европ тивийн 1, Австрали тивийн 1 тамирчин багтсан бөгөөд Кенийн холын зайн гүйгч Рио-2016 олимпийн аварга Э.Кипчоге 2 цаг 04.17 мин-н амжилтаар алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг Этиопийн Тола Шура Китата, хүрэл медалийг Их Британий М.Фара 2 цаг 06.21 мин-н амжилтаар хүртсэн байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж