Жолоочгүй хүргэлтийн машин бүтээв

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Жолоочгүй хүргэлтийн машин бүтээв

Жолоочгүй хүргэлтийн машин бүтээв

Хятадууд дахин нэг автомат удирдлагатай, жолоочгүй машин бүтээжээ. Энэ удаагийн машин нь “Cainiao” нэртэй бөгөөд ET ложистик лабораторийн судалгаагаар бий болсон, хүргэлтийн үйлчилгээнд явах зориулалттай аж. Машиныг дөрөвдүгээр сарын 18-нд анх удаа туршилтаар явуулахад 10 км зам туулсан байна. Ингэхдээ машин нь бичиг баримт гэх мэт илгээмж тээвэрлэжээ.

Түүнчлэн машины хамгийн дээд хурдыг цагт 15 км байхаар хязгаарласан гэнэ. Харин тоормослох зайг 0.5-0.3 метр байхаар тооцоолжээ. Эл машиныг тун удахгүй арилжааны зорилгоор үйлдвэрлэх бөгөөд хүргэлтийн үйлчилгээ үзүүлж эхлэх аж. 

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж