Хатан хааны төрсөн өдрийг ирээдүйн гүнгийн авхай Меган Маркл чимэв

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Хатан хааны төрсөн өдрийг ирээдүйн гүнгийн авхай Меган Маркл чимэв

Хатан хааны төрсөн өдрийг ирээдүйн гүнгийн авхай Меган Маркл чимэв

Их Британийн ханхүү Харри болон түүний сүйт бүсгүй Меган Маркл нарын хуримын ёслол ирэх тавдугаар сарын 19-нд Виндзорын цамхагт болно. Залуу хосын хуримын ёслол болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед Меган Маркл загварын шоу гэхээсээ илүүтэй хааны гэр бүлийн албан ёсны арга хэмжээнд идэвхтэй оролцож байна. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт /2018.04.21/ болсон хатан хаан Элизавета II төрсөн өдөрт зориулсан хүндэтгэлийн тоглолтод тухлан саатав. Энэ жил Их Британийн хатан хаан Элизавета II 92 насыг зооглож байна. Хатан хааны төрсөн өдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд ирээдүйн гүнгийн авхай Stella McCartney брэндийн дэгжин, хар хөх өнгийн даашинз, Manolo Blahnik брэндийн туфль өмссөн байсан нь олон нийтийн анхаарлыг ихэд татжээ. Мөн түүний ихэмсэг хувцаслалтыг Swarovski зүүлт болон Naeem Khan брэндийн цүнх чимж байсан нь тодорхой.

Хатан хаан Элизавета II төрсөн өдөрт хааны гэр бүлийн бүх гишүүд цугласан байсан ч гүнгийн авхай Кейт Миддлтон хүрэлцэн ирж чадаагүй ажээ. Учир нь, тэрбээр жирэмсний сүүлийн сар дээрээ байгаа бөгөөд ойрын хугацаанд гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байна.

А.АНИР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж