Ерөнхийлөгч Х.Баттулга хөлбөмбөгийн ДАШТ-ий Алтан цомыг өргөж, үг хэллээ | News.MN

Ерөнхийлөгч Х.Баттулга хөлбөмбөгийн ДАШТ-ий Алтан цомыг өргөж, үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Х.Баттулга хөлбөмбөгийн ДАШТ-ий Алтан цомыг өргөж, үг хэллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга хөлбөмбөгийн ДАШТ-ий Алтан цомыг өргөж, үг хэллээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэлхийн аваргаар шалгарсан багт түр хугацаанд очдог Алтан цомыг 2006 оноос эхлэн дэлхийн улс орнуудаар аялуулж эхлүүлжээ. Цомыг энэ жил дэлхийн 50 гаруй улсын 91 хотоор аялуулах маршрутад Монгол Улс багтсан бөгөөд Дэлхийн хөлбөмбөгийн холбооныхон Алтан цомыг өнөөдөр Улаанбаатар хотод авчирч, Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд олон нийтэд үзүүллээ.

Энэ цомд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг, тамирчид эсвэл Алтан цом аялж буй улсын Ерөнхийлөгч гар хүрэх эрхтэй байдаг байна. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Алтан цомыг өндөрт өргөж, хөлбөмбөгийн хорхойтон, энэ спортоор хичээллэгч тамирчин, багш дасгалжуулагчдад хандан үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Хөлбөмбөгийн хорхойтнууд, энэ спортоор хичээллэгч тамирчид, багш дасгалжуулагчид, Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.

2006 оноос уламжлал болсон Дэлхийн цомын “Трофи тур” аялал дэлхийн 50 гаруй улс, 91 хотоор дамжиж өнөөдөр Улаанбаатар хотод ирж байгаад монголын хөлбөмбөг сонирхогчид, тамирчдын өмнөөс болон хувиасаа машид баярлаж, талархаж байна. Монгол Улсад тавтай морилно уу.

Монголын хөлбөмбөгийн спортын хөгжилд түлхэц өгч, тамирчид, сонирхогчид, хөгжөөн дэмжигчдийн урмыг нэмсэн, бахархлыг төрүүлсэн содон сайхан үйл явдал болж байна. Монголчууд сүүлийн жилүүдэд багийн спортод ихээхэн анхаарал тавьж, хүүхэд залуучууд олноор хичээллэх болсон нь нийгмийн хөгжилд эерэг нөлөөлөл авчирч байгаа гэж би үздэг.

Хөлбөмбөг, сагсанбөмбөг, хоккей зэрэг багийн спортоор хичээллэж байгаа тамирчид маань тив, олон улсад тодорхой амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дуурсгаж байна. Монголын хөлбөмбөгийн холбоо нь менежмент, зохион байгуулалтын хувьд эрс шинэчлэгдэж, хөлбөмбөгийн спортыг улам өргөн дэлгэр хөгжүүлэн, шинэ шинэ амжилтад баг тамирчдаа хөтөлж байгааг би байнга ажиглан харж, дэмжиж байдаг.

Яг одоо би Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир болон хөлбөмбөгийн холбооныхонд тусгайлан баяр хүргэмээр байна. Та нар хөлбөмбөгийн хөгжилд шинэ уур амьсгал, далайц, орчин цагийн менежмент авчирч байгаад хөлбөмбөг сонирхогчийн хувиар талархаж явдаг шүү.

Шинэ зууны  хөгжилд багаар ажиллах чадвар, багийн сэтгэлгээ юунаас ч чухлаар үнэлэгдэх болсон. Ийм чадварыг ирээдүйн иргэдэд суулгахад багийн спорт, тэр дундаа маш олон хүнийг сонирхлыг татаж, хамруулдаг хөлбөмбөг чухал ач холбогдолтой юм. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би багийн спортын хөгжлийг дэмжихэд өөрөөс шалтгаалах бүхий л дэмжлэгийг үзүүлэхийг зорьж байгаа.

“Дэлхийн цомтой” монголын хөлбөмбөгчид, хөлбөмбөгийн хорхойтнуудыг танилцуулах боломж олгосон “Трофи тур” аяллыг Улаанбаатар хотоор дайруулах ажлыг зохион байгуулсан Олон Улсын хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо болон “Кока кола” компанийн удирдлагад талархал илэрхийлье.

Баярлалаа, Монголд тавтай морилно уу” гэв.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан цом нь 6.1 кг жинтэй, 36.8 см өндөр, 18 каратын таван кг алт орсон бүтээл юм.

Эх сурвалж: www.president.mn

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-23 66.181.191.192

Өө тийн, манай хүн нэг ийм л ажил хийгээд яваад бай. Төр улсын ажилд нээх орж яахын. Гай болохын нэмэр. Бөхийн маргааныг тасал, уяачдын цолыг хураа, огт морь уяагүй АН-ынханд цол өг, өштэй тавааршуудыг бариул, хориул, за тэгээд цаазын ялыг сэргээ. Чадах чадах юмаа л хийе.

Avatar

БӨХӨНЦӨР ХӨЛ БӨМБӨГТЭЙ ХАМААГҮЙ. 2018-04-23 202.179.27.98

БАГИЙН СПОРТ ХӨЛ БӨМБӨГТЭЙ ЖАЛГАНДАА ТАНИХГҮЙ ХҮНТЭЙ УЧИРЧ ҮЗЭЭГҮЙ ӨССӨНӨӨ БААХАН ӨМХИЙ,ДОТУУР ТАМИРТАЙ ОРКУУДЫН СПОРТ БӨХ ХАМААГҮЙ.ЯМАР ТУЛААН ШИГ ӨВДӨЖ ГЭМТЭХ БИШ,ЯМАР БУСАДТАЙ ХАМТАРЧ НЭГ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БИШ.

Avatar

Зочин 2018-04-23 202.131.243.162

Ардчилсан намын бөгөөд оркуудын Ерөнхийлөгч жанхуу гуай!!! Ард түмнийг тархийг эргүүлж амлаж гарч ирсэн амлалтаа биелүүл ээ!!! Ард иргэдийн бүх өрийг тэглэнэ, улсаас хулгайлж, луйвардаж авсан бүх үйлдвэрүүдээ улсад буцааж өгнө, өөрийн оффшор дансанд байгаа 1.1 тэрбум ам долларыг улсдаа тушаана гэсэн амлалт юу болсон вэ? Амлалтаа биелүүлж чадахгүй бол ард түмэн огцруулж чадна шүү!!!

Avatar

Монгол 2018-04-23 202.131.243.162

Путиний хүргэн жанхуугийн хэрхэн луйвар хийдгийг Монголчууд мартчихсан гэж эндүүрээд байна уу? Хогийн [Хориотой Үг] аа, үхсэн баасны чинь “Алтан цом”? Өөрийнхөө асуудлыг, дээрээс нь эхнэр хүүхдээ ч зохицуулж чадахгүй хэвтэх өмхий баас чи өөрийнхөө асуудлыг шударгаар шийдүүл!!! Спиртээс эхлээд үй олон луйврын хувьчлалууд,гадаад дотоодын хулхидалтуудыг нь больё!!! Зүгээр л төмөр замаас гэхэд татвар төлөгчдийн гаргасан 270 сая доллар одоо хаана байна? Нүүрсний тээврээс 8 жил дараалан алдаж байгаа Монгол орны нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний 10 тэрбум доллар, нийт 8 жилийн хугацаанд алдсан 80 тэрбум доллар хаана байна???

Avatar

ene hen be? 2018-04-23 202.70.36.226

ajlaa hiigeechee…….. end tend boh teh uzsen neg hun…. bh ym

Avatar

Kkkk 2018-04-23 202.9.40.235

Ene nuhurt enenees uur hiih yum alga u?

Avatar

Зочин 2018-04-23 66.181.161.116

Сармагчин царайтын маань ганц мэддэг зүйл спорт бололтой. Их идэвхтэй явахымоо

Avatar

Иргэн 2018-04-23 202.21.127.186

Энд улс төрчид бидний толгойгоор бөмбөг хийж байхад тоохгүй атлаа тэнд хийлсэн бөмбөг өшиглөх эс өшиглөхөд санаа зовдог сайхан туучии нар шүү Монголчууд бид

Avatar

Hachin yumaa 2018-04-23 202.131.246.158

MCS-ийн Coca-Cola-гийн зохион байгуулсан арга хэмжээнд Ерөнхийлөгч очжээ. Юм өөрчлөгдөх гэж байгаа юм болов уу?

Avatar

Зочин 2018-04-23 27.123.214.117

Гонио гусчих бий дээ

Avatar

Зочин 2018-04-23 182.160.2.192

Ванга шиг хэльчихе. Дэлхийн хөлбөмбөгийн аварга Орост болохгүй байх магадлал 99% -тай байна. Ер нь Европын багууд оролцохгүй дэлхийн аварга гэж байх уу? Нөхцөл байдал ийм л байна шүү дээ, тамин нь ээ.

Avatar

Зочин 2018-04-23 27.123.214.117

Чи хоцрогдсон мэдээлэлтэй байна донгио минь

Avatar

zochin 2018-04-23 150.129.141.90

saihan bn mogolchuudaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж