Гуэнцел покер хийж баг нь Плэй-оффын дараагийн шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Гуэнцел покер хийж баг нь Плэй-оффын дараагийн шатанд шалгарлаа

Гуэнцел покер хийж баг нь Плэй-оффын дараагийн шатанд шалгарлаа

Стэнлийн цомын төлөөх марафон үргэлжилсээр байна. Энэ цаг үеийн шилдэг хоккейчин С.Кросбигоор удирдуулсан Питтсбург Пингвинс баг цувралын 6 дахь тоглолтондоо 8-5 харьцаагаар Филадельфиа Флайерс багийг талбайд нь буулгаж авснаар цувралыг 4-2 харьцаатай өндөрлүүлж плэй-оффын 2-р шатанд буюу бүсийн хагас шигшээд шалгарч байна.

Хоёр багийн цувралын 6 дахь тоглолтонд зочин баг Питтсбург Пингвинс багийн 23 настай залуу тоглогч Ж.Гуэнцел 4 гоол оруулж покер хийсэн гайхалтай үйл явдал болсон байна. Тэрээр тоглолтын
2-р үед эхний гоолоо оруулсан бол 3-р үед 3 гоол оруулсан юм. Мөн түүнээс гадна С.Кросби, К.Хагелин, Б.Раст, П.Хёрнквист нар тус бүр нэг гоол оруулсан. Уг нь тоглолтын эхний 2 үед талбайн эзэд аваргуудтай эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж байсан ч шийдвэрлэх 3-р үед залуу тоглогч Ж.Гуэнцелийг зогсоож чадалгүй 3 гоол хаалгандаа алдсан юм. Ийнхүү тус тоглолтонд ялалт байгуулсан Питтсбург Пингвинс баг плэй-оффын дараагийн шатанд шалгарлаа.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж