Богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” түвшинд баталгаажуулав

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” түвшинд баталгаажуулав

Богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” түвшинд баталгаажуулав

“S&P” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг ‘B-‘ түвшинд, богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” түвшинд баталгаажууллаа.  Мөн Монголын улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал зээлжих зэрэглэлийн энэхүү шийдвэрт нөлөөлснийг дурдсан байна. Тус агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсөх боломжтойг онцолж, санхүүгийн нөхцөл байдлыг ерөнхийд нь тааруу байна гэж дүгнэжээ. Гэвч түүхий эдийн үнийн өсөлт, зардал танах хөтөлбөр санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг болно гэдгийг “S&P”-ийн шинжээчид үзсэн байна.  Хэрэв ирэх оны эцэст түүхий эдийн үнэ өсөж, “Оюу Толгой” болон “Тавантолгой” зэрэг мега төслүүдийн явц сайн байвал зээлжих зэрэглэл ахих боломжтойг “S&P” агентлаг мэдэгдэлдээ дурджээ.

У.ОЙДОВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж