Ч.Мөнхжаргалын гэрийг АТГ нэгжээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Ч.Мөнхжаргалын гэрийг АТГ нэгжээгүй гэв

Ч.Мөнхжаргалын гэрийг АТГ нэгжээгүй гэв

 Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн

 “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалын асуудлаар түүний өмгөөлөгч Б.Мэргэн, Н.Баярхүү нар өнөөдөр /2018.04.23/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Стандарт банк болон Жаст компанийн хооронд үүссэн зээлийн маргааны хүрээнд Английн Арбитрын шүүхээс 2016 оны  есдүгээр сард гаргасан шийдвэртэй холбогдуулан өр, төлбөрийн хүрээнд АТГ-аас хавтаст хэрэг үүсгэн Ч.Мөнхжаргалыг шалгаж буй юм.

Жаст компанийн зүгээс гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж зээл авсан гэж мэдүүлж байгаа юм. Тэгвэл энэ асуудлын хүрээнд шалгагдаж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн хэвлэлийн хурлын үеэр өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр гарсан мэдээлэлд няцаалт хийв.

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ч.Мөнхжаргалын гэрээс Эрдэнэт үйлдвэрийн арбиртын маргаантай холбоотой нууц гэрээнүүд олдсон. Түүний гэрт АТГ-ийн мөрдөгчид үзлэг хийхэд сэйфнээс нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан “богино” гэрээ буюу 28 хуудас гэрээг олсон. Гэртээ нотлох баримтыг нуун, хэргийг дарагдуулж байсан” гэх мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж буй асуудалд бид тайлбар хийж байна. Өмгөөлөгчийн хувьд хариуцлагатайгаар тийм зүйл болоогүй гэдгийг мэдэгдэж байна. Мөн АТГ-аас ямар нэгэн байдлаар гэрт нь үзлэг шалгалт, хийгээгүй гэж бидэнд  мэдэгдсэн.  

Харин Ч.Мөнхжаргал нь энэ хэргийн үнэн мөнийг нь олохын төлөө хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, энэ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитоор тогтооход ач холбогдолтой шүүхийн шийдвэр, нотлох баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар оруулахаар АТГ-т өнгөрсөн долоо хоногт өгсөн. Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалыг цаашид тусгаарлан саатуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Н.Баярхүү

Өмгөөлөгч Н.Баярхүү “Энэ хэрэгтэй холбогдуулан зарим зүйлийг хууль хяналтын байгууллагаас нягтлан үзэх шаардлагатай байна гэж үзсэн байна. Тухайлбал, Английн Хатан хааны Дээд шүүхийн 2017 оны 11 сарын 17-ны өдөр хуралдаанаар Эрдэнэтийн асуудлыг авч хэлэлцсэн. Энэ шүүх хуралдааны шийдвэр олон нийтэд цахим байдлаар ил тод байдаг. Уг шийдвэрт бичсэнээр “өөрийн эрх ашгаа хамгаалан оролцох ёстой Эрдэнэт үйлдвэрийн зүгээс шүүх хуралд огт оролцоогүй, төлөөллөө ч явуулж байр сууриа илэрхийлээгүй. Мөн Эрдэнэт үйлдвэр нотлох баримтуудаа яагаад гаргаж ирүүлэхгүй, хуралд оролцохгүй шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэлдээ уучлал гуйх ёстой гэсэн байдаг. Шүүх хуралдаанд оролцохгүй байснаар Эрдэнэтийн талд давуу байдал үүсэхгүй’ гэж мэдээллээ. 

Э.Ариун 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж