НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх хэрэгтэй гэв | News.MN

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх хэрэгтэй гэв

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх хэрэгтэй гэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш дэлхий ертөнц хүйтэн дайнтай дахин нүүр тулж буйг анхаарууллаа. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүтцийн асуудал доройтсонтой холбоотой гэж SVT телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. 

Тэрбээр "Хүйтэн дайн эргэн ирсэн нь тодорхой байна. Гэхдээ АНУ болон ЗХУ-ын дунд өрнөсөн хүйтэн дайны үеийнхээс огт өөр шинж чанартай. Өнөөдөр олон улс АНУ болон ОХУ-ын хяналтад байхыг хүсэхгүй байна. Олон улс дор бүрнээ идэвхжиж байна. Тодруулбал: Иран, Турк, Саудын Араб гэх мэт тоглогчид идэвхжиж байна. АНУ болон ОХУ  өмнөх шигээ бүхнийг хянаж чадахгүйд хүрч байна’ гэсэн юм. 

Үүнээс гадна, тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүтцийн асуудал доройтож байгааг онцлон тэмдэглэв. Тус байгууллага нь дэлхий дахинд хүчний тэнцвэрт байдлын илэрхийлэл байж чадахгүй байна. Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэхгүй бол НҮБ-д бүтэн шинэчлэл хийгдэхгүй гэжээ. 

Өмнө нь, Гутерреш нь олон улсын харилцаа дахь хүйтэн дайн эргэн ирж буй тухай ярьж байсан удаатай билээ. 

А.АНИР

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-23 103.229.120.39

ЭНЭ NEWS.MN – ИЙНХЭН, ДООД ТАЛЫН МЭДЭЭГ ҮЗЭХ ГЭХЭЭР, ХЭГ ЦАГААН УТАА ТАТЧИХААД ОРЖ БОЛОХГҮЙ ЮМ. ТЭРИЙГЭЭ ЗҮГЭЭР БОЛГОЧИХГҮЙ ЮУ? ЯМАР ГАЙТАЙ ЮМ ХИЙДЭГ ЮМ. БААСЫН ГАЙНЫ ЦАГААН УТАА ТАТЧИХ ЮМ. ТЭРИЙГЭЭ АВЧИХААЧ.

Зочин 2018-04-23 202.9.40.28

НҮБ үнэндээ оршдог юмуу. АНУ л байдаг. Тэдний хүсэл зоригт атгагдчихсан Бусад улсын эрх ашгийг хамгаалдаг ч үгүй. НҮБ ийн хэрэг байгаа ч юм уу үгүй юм уу. Татан буулгавал таарна.

Avatar

Зочин 2018-04-23 202.131.245.243

АЗ бол цөмийн зэвсэгтэй 5 их гүрэн уулзаж, дэлхийд ҮОХЗ ашиглан дэлхийн дайн гаргуулахгүй байх зорилготой байгуулагдсан. Герман, ёпоон санахын ч хэрэггүй. Австрали бол Британийн хатан хааны мэдлийн юм. Энэтхэгийг оруулж болох юм. Бразил цөмийн зэвсэггүй болохоор орохгүй.

Avatar

Зочин 2018-04-23 202.170.71.157

одоо энүүгээр дүүрэн НҮБ судлаач нар гарч ирэх биз, хувийн бодлоо хэлье дээ, Энэтхэг, Бразил, Япон, Австрали, ХБНГУ гэх мэт томоохон улс гүрнүүд НҮБ-н байнгын гишүүн болж дэлхий ертөнцийн хэрэг явдалд санаа тавих, хувь нэмрээ оруулах хэрэгтэй байх л гэж бодож банйа даа

Avatar

onom 2018-04-23 202.70.34.30

заза чамаас бусад нь судлаач биш л дээ. тиймээс чи бичиж бай, чиний бодлыг бид уншиж байя. болж байна уу.

Avatar

Зочин 2018-04-23 202.21.106.135

одоо НҮБ ыг Швейцарт нүүлгэн шилжүүлж нэг улсын хараанаас салгах цаг болсон.

Avatar

Зочин 2018-04-23 66.181.161.27

Одоо бvрэн тарчихсан ч яахав дээ! Томчууд нь худлаа нэг бичиг гаргуулчихаад бусдыгаа бембегдеед сvйдэлчих гээд байх юм!

Avatar

Зочин 2018-04-23 202.72.245.207

АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН БАЙНГЫН ГИШҮҮНИЙ ТООГ АРАВ ХҮРТЭЛ НЭМЭХ, ДӨРВӨН УЛСЫН ВЕТО ТАВЬДАГ ЭРХИЙГ ХАСАХ, ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЭРХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж