Сөүл Пхеньяныг өдөөн хатгахаа зогсоов

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Сөүл Пхеньяныг өдөөн хатгахаа зогсоов

Сөүл Пхеньяныг өдөөн хатгахаа зогсоов

Хоёр Солонгосын төрийн тэргүүн баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 27-нд хилийн өндөр хамгаалалттай Панмунжомд уулзах гэж байна. Энэ уулзалтаас өмнө Өмнөд Солонгосын талаас хил дээр байршуулсан чанга яригчийн нэвтрүүлгээ зогсоожээ. Хил дээр байршуулсан чанга яригчаар Өмнөд Солонгосын поп дуучин, хамтлагийн дууг явуулахаас гадна Пхеньяны талаар ноцтой мэдээллийг цацдаг. Энэ нь Хойд Солонгосын хилийн дагуу оршин суугчдад сонсогддог аж.

Энх тайван яриа хэлэлцээрийн орчныг бүрдүүлэхийн тулд Өмнөд Солонгосын талаас цэргийн зөрчлийг багасгахыг зорьж байгааг батлан хамгаалахын сайд Ёнхап агентлагт мэдээлжээ. Өмнө нь өнгөрсөн амралтын өдрөөр Хойд Солонгос улс цөмийн туршилтаа зогсоож буйгаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж