Казаны Ак Барс Гагарины цомыг хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Казаны Ак Барс Гагарины цомыг хүртлээ

Казаны Ак Барс Гагарины цомыг хүртлээ

Шайбтай хоккейн Евразийн хамгийн том лиг болох Тивийн Хоккейн Лиг (ТХЛ)-ийн 2017-2018 оны улирал өндөрлөж, ОХУ-ын Казань хотын Ак Барс баг Гагарины цомыг хүртлээ. Дорнод бүсийг тэргүүлж плэй-оффт шалгарсан Ак Барс баг плэй-оффын эхний шатанд Амур багийг 4-1, Метталлург Магнитогорск багийг мөн 4-1 харьцаагаар хожоод бүсийн аваргын төлөө буюу Гагарины цомын хагас шигшээд Трактор багийг 4-0 харьцаатай буулган авч шигшээ тоглолтонд шалгарсан. Харин тэдний өрсөлдөгч Өрнөд бүсийнхээ 2-р байраар плэй-оффт шалгарч 1-р шатанд Спартак, 2-р шатанд Йокерит багийг хагас шигшээд СКА багийг 4-2 харьцаатай буулган авч Гагарины цомын шигшээд шалгарсан юм.

Ингээд хоёр баг Гагарины цомын төлөө цуврал 5 тоглолт хийж Ак Барс баг өрсөлдөгч ЦСКА Москва багийг 4-1 харьцаатай буулган авснаар цомыг хүртэж байна. Цувралын 6 дахь тоглолт урьд шөнө явагдсан бөгөөд тоглолтын цорын ганц гоолыг Ак Барс багийн Канад тоглогч Р.Кликхаммер оруулсан байна. Тэрээр тоглолтын 3-р үе дөнгөж эхлэхэд В.Токрановын цохисон шайбанд хаалгачийн өмнө цохиураа тавьж багийнхаа ялалтын гоолыг оруулсан юм. Ийнхүү З.Билялетдиновын удирдсан Ак Барс баг 2017-2018 оны Гагарины цомын эзэн болж байна. Үүнээс өмнө З.Билялетдинов Ак Барс багийг удирдан 2008-2009, 2009-2010 оны улиралд мөн Гагарины цомыг хүртсэн бөгөөд 3 дахь удаагаа хүртэж байгаа нь энэ ажээ.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж