Дээд шүүхийн ерөнхий шүүгчид таван хүн өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Дээд шүүхийн ерөнхий шүүгчид таван хүн өрсөлдөнө

Дээд шүүхийн ерөнхий шүүгчид таван хүн өрсөлдөнө

“Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид УЕП-ын газрын орлогч дарга Г.Эрдэнэбатын нэр дэвшлээ” гэсэн мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр эхэлж буй сонгон шалгаруулалт ирэх тавдугаар сарын 18-ны өдөр хүртэл шат дараатай үргэлжлэх юм байна.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Г.Эрдэнэбатаас гадна дөрвөн хүн нэр дэвшжээ. Үүнд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Ичинхорлоо, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор Б.Амарбаясгалан нар нэр дэвшин өрсөлдөж байгаа аж. Шалгалтын дүнг Шүүхийн Ерөнхий зөвлөл хэлэлцээд улмаар УИХ-д танилцуулан, эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд гаргах аж.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж