Мохамед Салах оны шилдгээр нэрлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Мохамед Салах оны шилдгээр нэрлэгдлээ

Мохамед Салах оны шилдгээр нэрлэгдлээ

Английн мэргэжлийн хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны 2017-2018 оны ОНЫ шилдэг тоглогчоор Ливерпүүл клубын Египет тоглогч М.Салах нэрлэгдлээ. Ингэснээр М.Салах Английн МХБХ-ны шагналыг хүртэж буй анхны Египет, Африк тивээс шалгарч буй 2 дахь тоглогч болж байна.

Оны шилдэг тоглогчийн төлөө 25 настай М.Салахаас гадна Манчестер Сити клубын тоглогчид болох Бельги хагас хамгаалагч Кевин де Брюйне, Герман довтлогч Лерой Сане, Испаний хагас хамгаалагч Давид Силва болон Манчестер Юнайтед клубын Испани хаалгач Дэвид де Хеа нар нэр дэвшсэн.

Оны шилдгээр шалгарсан М.Салах Английн Премьер лигийг 31 гоолтойгоор мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд түүнд улирлын мэргэн буучаар шалгарч хувийнхаа шагналыг дахин нэгээр нэмэх боломж байгаа. М.Салах өнгөрсөн бямба гаригт Вест Бромич Альбион клубын эсрэг тоглолтонд 1 гоол оруулж 2017-2018 оны улиралд 31 дэх гоолоо оруулснаар А.Ширер, К.Роналдо болон Л.Суарез нарын амжилтыг давтаад байна. Английн Премьер лигт дээрх тоглогчид нэг улиралд хамгийн олон буюу 31 гоолыг оруулсан амжилтаар тэргүүлдэг. Тэгвэл энэ амжилтыг Ливерпүүл клубын Египет довтлогч М.Салах давтаж байгаа бөгөөд үлдсэн тойргийн тоглолтуудад амжилтаа ахиулах ч боломж байгаа.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж