Бакула Ринбүчигийн 100 жилийн ойд Энэтхэгийн Гадаад харилцааны сайд оролцоно | News.MN

Бакула Ринбүчигийн 100 жилийн ойд Энэтхэгийн Гадаад харилцааны сайд оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Бакула Ринбүчигийн 100 жилийн ойд Энэтхэгийн Гадаад харилцааны сайд оролцоно

Бакула Ринбүчигийн 100 жилийн ойд Энэтхэгийн Гадаад харилцааны сайд оролцоно

Энэтхэг Улсын Гадаад харилцааны сайд Сушма Свараж энэ сарын 24-26 Монгол Улсад айлчлах талаар тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабуг өнөөдөр /2018.4.23/ мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Сушма Свараж нь Монголд айлчилж байгаа бөгөөд энэ нь 42 жилийн дараа Энэтхэг Улсын Гадаад харилцааны сайд Монголд айлчилж буй үйл явдал болох юм.  Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Гадаад харилцааны сайд Сушма Свараж Энэтхэг болон Монголын хамтарсан зөвлөлдөх хорооны VI дугуй ширээний уулзалтад оролцох гэнэ. Уулзалтаар улс төр, эдийн засаг, стратеги, боловсрол болон соёлын харилцааны асуудлыг хөндөн ярилцах ажээ. Хамтарсан зөвлөлдөх хороо нь хамгийн сүүлд 2016 онд болж байжээ.

Түүнчлэн Энэтхэг Улсын Гадаад харилцааны сайд Сушма Свараж айлчлалынхаа үеэр Бакула Ринбүчигийн зуун жилийн ойн арга хэмжээнд оролцож, үг хэлэх юм байна. Бакуда Ринбочи нь Энэтхэг улсаас Монгол Улсад хамгийн удаан суусан Элчин сайд бөгөөд түүний Монгол, Энэтхэгийн харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм.  

Бакула Ринбүчигийн зуун жилийн ойн арга хэмжээ дөрөвдүгээр сарын 25-нд Сorporate convention center-д 16.30 цагт болох бөгөөд олон нийтэд нээлттэй байх юм байна. 

Р.Ренчиндулам

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж