Чех бүсгүйчүүд шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Чех бүсгүйчүүд шигшээд шалгарлаа

Чех бүсгүйчүүд шигшээд шалгарлаа

Олон улсын теннисний холбоо (ITF)-оос жил бүр зохион байгуулагддаг эмэгтэй теннисчдийн шигшээ багуудын дундах ФЭД КАП тэмцээний 2018 оны хагас шигшээ тоглолт өндөрлөлөө.

ФЭД КАП тэмцээний ТОП ангилалд АНУ, Герман, Нидерланд, Швейцар, Франц, Бельги, Беларусь болон Чех улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид өрсөлдснөөс АНУ болон Чехийн бүсгүйчүүд шигшээд шалгараад байна. Чехийн шигшээ баг хагас шигшээд А.Кербер тэргүүтэй Германы шигшээ багийг 4-1 харьцаатай буулгаж авсан. Харин залуу теннисчин С.Стефэнс, М.Кейс, К.Вандевеге болон Б.Маттек-Сандс нарын залуу теннисчдээс бүрдсэн АНУ-ын шигшээ баг хагас шигшээд Францын шигшээ багийг 3-2 харьцаатай хожиж шигшээд шалгарсан юм.

Тэмцээний шигшээ тоглолт 11 сарын 10-11-нд болж энэ оны ФЭД КАП тэмцэээний цомын эзэн тодорно. Шигшээ тоглолтонд шалгараад байгаа АНУ өнгөрсөн 2017 онд цомыг хүртэж байсан бол Чехийн шигшээ баг 2016 онд мөн түрүүлж байжээ.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж