Нэр хүндээрээ Их Дуулга тэмцээний дараа орох мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн АТР-н Мастерс тэмцээний энэ оны 3 дахь тэмцээн болох Монте-Карло мастерс тэмцээн өнгөрсөн долоо хоногт явагдаж өндөрлөлөө. 121 жилийн түүхтэй Монте-Карло тэмцээнд Р.Надал, Н.Жокович, М.Чилич, Т.Бердих, М.Раонич, К.Нишикори, Д.Дим нарын тэргүүтэй олон шилдэг теннисчид өрсөлдсөн.
Ингээд тэмцээний шигшээд тус тэмцээний 10 удаагийн аварга Р.Надал болон Азийн шилдэг теннисчин К.Нишикори шалгарч “шороон кортны хаан” Р.Надал эрэмбэ, зангарагаараа өрсөлдөгчөө 6-3, 6-2 харьцаатай буулгаж авснаар Монте-Карло тэмцээний 11 дэх цомоо хүртсэн байна.
Энэ тэмцээнд түрүүлснээр Р.Надал шороон кортонд ялагдашгүй гэдгээ батлан харуулсны зэрэгцээ мастерс тэмцээний нийт 31 дэх цомоо хүртэж байна.
Б.БЯМБАБАЯР