Робин ван Перси анх удаагаа нутгийнхаа дотоодын тэмцээнд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Робин ван Перси анх удаагаа нутгийнхаа дотоодын тэмцээнд түрүүллээ

Робин ван Перси анх удаагаа нутгийнхаа дотоодын тэмцээнд түрүүллээ

Нидерландын хөлбөмбөгийн цомын АШТ-ний шигшээ тоглолт болж 2017-2018 оны цомын аваргыг Фейеноорд баг хүртлээ. Тэрээр шигшээ тоглолтонд Фейеноорд клуб АЗ Алкмаар клубыг 3-0 харьцаатай хожиж 2017-2018 оны Нидерландын хөлбөмбөгийн цомын АШТ-нд түрүүлж байна.

Тэмцээний эхний гоолыг Норвеги залуу Н.Йоргенсен 1-р үеийн 28 дахь минутанд оруулсан бол 2-р хагасын 57 дахь минутанд Робин ван Перси тус тоглолтын 2 дахь гоолыг оруулж Фейеноорд клуб 2-0 харьцаатай өрсөлдөгчөө тэргүүлж эхэлсэн. Ингээд 90+3 дахь минутанд Й.Торнстра багийнхаа 3 дахь гоолыг оруулж Фейеноорд клуб энэ улирлыг цомтой өндөрлүүлж байна. Тус тоглолтонд оролцож багийнхаа 2 дахь гоолыг оруулж буй Робин ван Персигийн хувьд өөрийн карьертаа анх удаагаа нутгийнхаа дотоодын тэмцээний цом хүртэж байгаа нь энэ ажээ. 4 сарын дараа 35 нас хүрч буй Робин ван Перси мэргэжлийн карьераа Фейеноорд клубээс эхлүүлж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Английн Арсенал, Манчестер Юнайтед болон Туркийн Фенербахче клубуудэд 14 жилийг өнгөрүүлээд өнгөрсөн өвлийн солилцоогоор өөрийн төрөлх баг Фейеноорд клубтээ ирээд байсан юм. Өмнө нь тэр 2001 онд Фейеноорд клубынхээ хамтаар Европын тавцанд Европа цомын тэмцээнд түрүүлж байсан бол 17 жилийн дараа анх удаагаа төрөлх багтайгаа Нидерландын дотоодын тэмцээний цомыг хүртэж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж