Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ

Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ

 Хар тамхины асуудлаар цагдаагийнханд шалгагдаж байсан Г.Сарангэрэл нь дахин хар тамхины хэрэгт холбогджээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 18-19-ныг шилжих шөнө БНХАУ-аас хууль бусаар хар тамхи оруулж ирэн, бусдад борлуулах гэж байсныг үйлдэл дээр нь баривчилжээ. Түүнийг баривчлах явцад биедээ авч явсан хар тамхиа дотуур хувцсандаа нуух гэж оролдсон байна.

Г.Сарангэрэл нь хар тамхины хэрэгт удаа дараа холбогдож байсан ч зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулаад өргөсөн байдаг. Одоогоор түүнийг Эрүүгийн хуулийн 20.7-д заасны дагуу шалгаж,  Цагдан хорих 461-р ангид саатуулаад байна. 

Дашрамд, 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 61 эрүүгийн хэрэгт 132 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогч насанд хүрээгүй хүүхдийн тоо хоёр дахин, 19-25 насны холбогдогч 37,8 хувиар, 26-35 насны холбогдогч 88 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 20 хувиар өссөн аж.

э.ариун   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж