“Саруул” хотхонд амиа алдсан бүсгүйг дүү нь хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

“Саруул” хотхонд амиа алдсан бүсгүйг дүү нь хөнөөжээ

“Саруул” хотхонд амиа алдсан бүсгүйг дүү нь хөнөөжээ

Баянзүрх дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр болох “Саруул” хотхоны 112-р байрны есөн давхарт энэ сарын 21-ний буюу Бямба гаригаас Ням гаригт шилжих шөнө 00.01 цагт гал гарч, залуухан бүсгүй амиа алдсан талаар манай сайт мэдээлсэн.  Цагдаа нар галын шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад  санаатайгаар гал тавьсан нь тогтоогджээ. Талийгаач бүсгүй 27 настай. Түүний төрсөн дүү  найзынхаа хамт  эгчийгээ боож хөнөөгөөд  хэргийн ул мөрийг устгахаар гэрийг нь галдан шатаагаад  зугтаасан байжээ.

Сэжигтэн Б 19 настай, түүний найз 20 настай Э нар хувийн өс хонзонгоор бүлэглэн бусдын амийг хөнөөсөн гэх хэргийг нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. 

Хэрэгт холбогдсон этгээдүүдийг өчигдөр /2018.04.22/ 16 цагийн орчимд Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Одоогоор уг этгээдүүдийг Цагдан хорих 461-р ангид саатуулан, шалгаж байна. Урьдчилсан мэдүүлгээр талийгаачийг хөнөөсөн хэргээ нуух  зорилгоор гэрийг нь шатаасан гэж мэдүүлжээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж