НЭМГ-ынхан Баянзүрхийн гүүрний ойр орчмын газрыг цэвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

НЭМГ-ынхан Баянзүрхийн гүүрний ойр орчмын газрыг цэвэрлэлээ

НЭМГ-ынхан Баянзүрхийн гүүрний ойр орчмын газрыг цэвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээ өнгөрөгч бямба гарагт “Их цэвэрлэгээний 90 минут” уриан дор  зохион байгуулагдлаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээг нээлтэнд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨҮГ-ын дарга Б.Бямбадорж, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Б.Бямбасайхан болон холбогдох албаныхан оролцсон юм.

Энэ өдөр нийслэлийн харьяа газар, агентлагуудын 3296 төрийн албан хаагч, хог хаягдал дахин боловсруулах 16 үйлдвэрийн төлөөлөл, ЕБС-ийн эко клубын сурагчид, мото спорт болон автомашины клубын дэмжигчид бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхи санаачлагатай оролцлоо.

Нийслэлийн төр захиргааны байгууллагынхан Туул голын сав дагуух газрыг цэвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын алба хаагчид Баянзүрхийн гүүрний ойр орчмын зам талбайг цэвэрлэж, хоггүй цэвэр цэмцгэр орчныг бүрдүүллээ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж