Хуулийг өөрчлөх завсраар ял завших боломж гаргадаг | News.MN

Хуулийг өөрчлөх завсраар ял завших боломж гаргадаг

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Хуулийг өөрчлөх завсраар ял завших боломж гаргадаг

Хуулийг өөрчлөх завсраар ял завших боломж гаргадаг

ФАТФ: Монгол Улс мөнгө угаасан хэргийг шийдэхдээ тааруу

Монгол Улс Эрүүгийн хуулиа өөрчилсөн хоёр ч тохиолдлын дараа Мөнгө угаах болон терроризмтай тэмцэх олон улсын байгууллагын хар саарал жаг­саалтад орж байсан. Тэр бүрт терроризмын эсрэг тус байгууллагын журамтай нийцээгүй гэдэг шалтгаанаар Монголоос гарч буй гадаад гүйлгээнүүдэд олон давхар шалгалт хийх, дансыг нь царцаах, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хийдэг эдийн засгийн харилцааг хязгаарлах зэрэг хориг арга хэмжээнд орох нөхцөл бүрддэг байв. УИХ-ын чуулганы хурал­ даанаар “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Хуульд хэд хэдэн гол өөрч­лөлт хийж буй. Юун түрүүнд мөнгө угаах, терроризмтой тэм­цэх чиглэлээр ажиллах манай байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахаар зорьж байна. Тухайлбал: Засгийн газрын дэргэд энэ чиглэлээр ажиллах Үндэсний зөвлөл байгуулна. Тус зөвлөлд Монголбанкнаас гадна хууль, хүчний тусгай байгуул­лагууд орсон бүтэц ажиллах аж. Ийм бүтэц бий болгох шалтгаан нь мөнгө угааж байгаа үйлдэл өөрөө олон хуулийн этгээд, охин компани байгуулах замаар хийгддэгтэй холбоотой. Хууль, хяналтын байгууллага энэ төрлийн гэмт хэргийг илрүүлээд хариуцлага тооцох гэхээр жинхэнэ эзнийг тогтооход түвэгтэй байдаг.

Тиймээс эцсийн өмчлөгч гэдэг ойлголтыг бий болгохоор зорьж байна. Эцсийн өмчлөгчийг ямар дарааллаар, яаж тогтоохыг уг хуулийн төсөлд тусгажээ. Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагууд сэжигтэй гүйлгээний талаар Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг. Харин энэ хуулын өөрчлөлтөөр ийм үүрэгтэй этгээдүүдийн тоог өргөтгөнө. Үүнд, наториат, хуульч, хуулийн зөвлөх, алт, үнэт эдлэл борлуулагч, худалдан авагч гэх мэт субьектүүд нэмэгдэх аж. Манай улсад ажлын айлчлал хийж байгаа Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвид Д.Арнолд айлчлалынхаа хүрээнд Ерөн­хийлөгч Х.Баттулгад бараалхжээ. Энэ үеэр Азийн сангаас Монгол Улсад болон Азийн бүс нутагт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ танилцуулж, төрийн байгуул­лагуудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, цаашдын түншлэлийн асуудлаар санал солилцсон юм. Тухайлбал, Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвид Д.Арнолд “Азийн сан нь Монголд төлөө­лөгчийн газраа нээснээс хойш 25 жил болж байна. Энэ хугацаанд олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Одоо ч авлигатай тэмцэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зэрэг олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна” гэлээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг арилжааны банкуудын гадаад дахь гүйлгээг хаана. Энэ нь эдийн засагт их хэмжээний сөрөг үр дагавар авчирна гэж Хууль зүйн яам тайлбарлаж байна.

Одоогоор манай улс ФАТФ байгууллагын эрчимтэй хяналтад орсон. Эрчимтэй хяналт гэдэг нь гүйлгээг шууд хаахгүй. Харин эргэлзээтэй хяналтад байгаа улс гэдэг утгаараа арилжааны банкуудын гадаадруу хийж байгаа гүйлгээг илүү олон давтамжаар хянаж буй. Тухайлбал, гүйлгээний үндэслэл, эх сурвалжийг давтамжтай хянана гэсэн үг. Энэ нь арилжааны банкуудын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хүндрэл үүсгэж байгаа. Монгол Улс Эрүүгийн хуулийн мөнгө угаах гэмт хэргийн талаарх зүйл ангид өнгөрсөн хугацаанд өөрчлөлт орох бүрт ийм гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллага илрүүлэн шалгах явц давхцдаг байсан. Мөн тус сангаас хэрэгжүүлдэг эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих хөтөлбөрт 5000 гаруй эмэгтэй хамрагдсан бөгөөд цаашид хөтөлбөрөө Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй эмэгтэйчүүдрүү чиглүүлж, тэднийг дэмжихээр төлөвлөж байгаагаа танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн хөтөлбөрөөр хэрэгжиж буй төслүүд нь үр дүнгээ өгч, хамтын ажиллагаа өргөжиж байгааг үнэлсэн аж. Гэхдээ Монголын цөлжилтийн нөхцөл байдал, цөлжилтийг саа­руулах төсөл хөтөлбөрт илүүтэй анхаарахыг хүсэв. Тиймээс олон улсын байгууллагууд “Танай хууль тогтоомж тогтвортой байх ёстой. Мөнгө угаасан үйлдэлд зайлшгүй хариуцлага тооцох ёстой” гэсэн шаардлага тавьж байгаа аж.

• Олон хуулийн этгээд, охин компани байгуулах замаар мөнгө угаадаг.

• Шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэргийн улмаас олдсон аливаа орлогын зүсийг нь хувиргасан, үүнийг мэдсээр байж нуун дарагдуулсан бүх үйлдлийг мөнгө угаасанд хамаатуулна.

• 500 гаруй ББСБ-ын мөнгөний эх үүсвэрийг тодруулах ажлыг Сангийн яам, ХЗДХЯ-ны хамтарсан Ажлын хэсэг шалгах аж.

Монгол Улсын шүүхээр мөнгө угаахтай холбоотой таслагдсан хэрэг хоёр л байдгийг Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр хэлэв. Өнгөрсөн онд хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд мөнгө угаах хэргийг өөрөөр зохицуулах болсон. Энэ хэргийг зөвхөн цагаан захтан, томоохон гэмт хэрэгтнүүд үйлддэг гэж олон нийт ойлгодог. Шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэргийн улмаас олдсон аливаа орлогын зүсийг нь хувиргасан, мэдсээр байж нуун дарагдуулсан бүх үйлдлийг мөнгө угаасанд хамаатуулна. Гар утсыг хулгайнх гэдгийг мэдсээр байж ченжүүд худалдаж аваад борлуулбал мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Энэ заалт ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газруудад ч адилхан үйлчилнэ. Энэ утгаараа 2017 оны долдугаар сарын 1-нээс мөнгө угаах шинжтэй гэмт хэргийн бүртгэл, давтамж нэмэгдэж байгаа аж. Мөн энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулах ажил сайжирсан. Өнгөрсөн оны байдлаар хохи­рогчид учруулсан хохирлыг барагдуулсан байдал өмнөх оноосоо 30 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. Мөн ирэх аравдугаар сараас 500 гаруй ББСБ-ын мөнгөний эх үүсвэрийг тодруулах ажлыг Сангийн яам, ХЗДХЯ-ны хамтарсан Ажлын хэсэг шалгах аж. Хуулийн төслийг гишүүдийн олонх нь дэмжиж, эцсийн хэлэл­цүүлэгт шилжүүлэв.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-23

avligaar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж