УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гариг хуралддаг уламжлалтай. Яг одоо УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдаж байна. Намын бүлгүүд энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх зарим төслүүд болон цаг үеийн асуудал хэлэлцэж байгаа юм байна.
Ардчилсан намын бүлэг Боловсролын тухай хууль болон бусад цаг үеийн асуудлаар байр сууриа нэгтгэж байгаа бол МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар байр сууриа нэгтгэж байгаа юм байна.
Ш.ОЧ