”Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” аянд нэгдээрэй | News.MN

”Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” аянд нэгдээрэй

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

”Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” аянд нэгдээрэй

”Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” аянд нэгдээрэй

“Сити Баз Консалтинг” ХХК, Нийслэлийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн зорчигчдын хандлагыг сайжруулах, нийтийн тээврээр үйлчлүүлэх соёлыг төлөвшүүлэх, иргэдийн нийгмийн соёлыг дээшлүүлэх зорилгоор “Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяныг өрнүүлж эхэллээ. Энэхүү аян нь 2018 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс 2018 оны зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр сарын хугацаанд үргэлжлэх юм. “Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аянаар дамжуулан олон нийтийн оролцоог хангаж өгснөөр нийтийн тээврээр зорчиж буй иргэн өөртөө болон бусдад хандах байдалд тодорхой ахиц, үр дүн гарна хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Энэхүү уралдаан нь цахим сүлжээг хэрэглэгч хэн бүхэнд нээлттэй бөгөөд уралдааныг фото болон видео төрлөөр явуулахаар төлөвлөж байна.

”Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” аянд нэгдээрэй

Үүнд:

1.Видео уралдаан

Нийтийн тээвэртэй холбоотой богино хэмжээний 30 секундээс 3 минутын видео бичлэгийг оролцогч та уралдаанд ирүүлэх бөгөөд таны ирүүлсэн видео контентыг https://www.facebook.com/CityBusConsulting/ пэйж хуудаст уралдаан зарлагдсан хугацаанд пост хийж, хамгийн их лайк, шэйр цуглуулсан шилдэг бүтээлд “IPHONE X” ГАР УТАС, удаах байрт шалгарсан бүтээлд DЕLL брэндийн хамгийн сүүлийн үеийн NOTEBOOK-ийг тус тус гардуулах болно.

Уралдаанд нийтийн тээвэртэй холбоотой эерэг агуулгатай видео контент ирүүлэх ба энэ нь заавал мэргэжлийн байх шаардлагагүй учир хүн бүр оролцох боломжтой юм. Та уралдааны дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.

2.Фото уралдаан 

‘Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе’ сэдвээр залуус чөлөөт сэтгэхүйгээ ашиглан сонирхолтой фото зургийг уралдаанд ирүүлнэ. Бүтээлийг  https://www.facebook.com/CityBusConsulting/ пэйж хуудаст нийтлэх бөгөөд уралдаан зарлагдсан хугацаанд хамгийн их лайк, шэйр, сэтгэгдэл цуглуулсан фото зургийг шилдгээр шалгаруулж, ялагчид “IPHONE-8” гар утсыг гардуулна.

Видео болон Фото уралдаанд тавигдах шаардлага: Уралдаанд ирүүлсэн таны бүтээл нийтийн тээвэртэй холбоотой, эерэг, бусдыг соёлтой, зөв хандлагад уриалсан агуулгатай байх ёстой гэдгийг анхаарна уу.
Бүтээл хүлээн авах хаяг: https://www.facebook.com/CityBusConsulting/ пэйж хуудас болон CityBusConsulting@gmail.com хаягаар хүлээн авна. Та уралдааны дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Нийтийн тээврийн үйлчилгээний соёлыг хамтдаа бүтээж, Нийслэл хотынхоо өнгө төрхийг илүү өнгөлөг, гэрэл гэгээтэй болгоцгооё.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-23 103.57.93.151

Цагийн хуваарьтай, болмоор юм. Заримдаа нэг чиглэлийн 2 автобус зэрэг уралдаж орж ирээд, заримдаа нэг ч автобус ирэхгуй алга болно.

Avatar

Зочин 2018-04-23 103.57.93.151

Гэнэт тормослож, гэнэт давхидаг. Энэ олон хvн бэртэх осолтой.

Avatar

Зочин 2018-04-23 103.57.93.151

Автобусны жолооч нар зорчигчдоо бууж, сууж амжаагvй байхад хеделдег, настай хvн, хvvхэд, жирэмсэн эмэгтэйчvvдэд нэн аюултай.

Avatar

Зочин 2018-04-23 103.57.93.151

Жолооч нар байнга утсаар ярьж явдаг. Vvнийг болиулах талаар бодох нь чухал.

Avatar

Зочин 2018-04-23 202.72.245.122

Автобусны жолооч нарын тамхи татаж, утсаар чанга ярьж, х****л хэлдэг, хоорондоо уралдаж хамаагүй эгнээ байрлал эзэлж давхидаг, гэнэт тоормоз гишгэж явдаг, бохир хог шороотой автобусаа эхлээд цэгцлэх хэрэгтэй байна хотын дарга нараа.

Avatar

Зочин 2018-04-23 124.158.109.140

Манай нийтийн тээвэрийн өнөөдрийн өнгө царай 1980-аад оны сүүлийн Хөххотын хэмжээнд байгаа… Хот нь анхаарахгүй байхад суугч хичнээн хичээгээд хэрэг байхгүй. Үгтээж байж ороод, бариулаас нь дүүжлэгдэж авахгүй бол шалны алчуур болж, хэмхэрнэ. Ийм байхад олон нийт уначихгүй л явбал, юуны чинь соёл, моёл вэ?

Avatar

2018-04-23 112.72.14.123

хахаха, харин үйлчилгээнийхээ соёлыг сайжруулаач, жолооч нь зандардаг, ширүүн хөдөлдөг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж