"Төрийн банк, МИАТ-ийг хувьчлах санал хүргүүлсэн"

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

"Төрийн банк, МИАТ-ийг хувьчлах санал хүргүүлсэн"

"Төрийн банк, МИАТ-ийг хувьчлах санал хүргүүлсэн"

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас  төрийн өмчийн хувьчлалын төсөл боловсруулж Засгийн газарт өргөн бариад байгаа билээ.  Энэ төсөлд төрийн ямар, ямар байгууллагыг хувьчлахаар тусгасныг  тус газрын дарга Ц.Ням-Осороос тодрууллаа.

-Танай газраас төрийн зарим өмчийг хувьчлах төсөл боловсруулсан байсан. Энэ хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Төслөө боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан. Одоо бол яамдуудаас санал авах түвшинд явж байна. Төсөл гурван хэсгээс бүрдсэн. Нэгт, төрийн өмчийн эрчим хүчний компаниудыг хувьчлах тухай юм. ДЦС III, ДЦС IV гэх мэт станцуудын 30-40 хувийг хувьчлахаар тусгасан. Гэтэл эрчим хүчний салбарын хувьчлал зөв үү, буруу юу. Дулааны цахилгаан станц хувьд очсоноор хямд үнэтэй бүтээгдэхүүн нийлүүлж чадах уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Тиймээс салбар яам нь судлаад саналаа хэлэх байх. Ер нь энэ салбарыг өмч хувьчлалыг цаашид хэрэгжүүлэх эсэхийг маш сайн судлах хэрэгтэй. Хоёрт, төрийн өмчийн авто зам, завсар ашиглалтын 20 компани байдаг. Энэ компанийг хувьчлахаар тусгасан. Төр эдгээр компанийн тоног төхөөрөмж, урсгал зардлыг гаргаад, цалин хөлсөөр хангаад байх шаардлагагүй юм гэж үзсэн. Гуравт, бусад компани багтаж байгаа. Тухайлбал, Хөдөө аж ахуйн бирж, Хөрөнгийн бирж, Төлбөр тооцооны төв, МИАТ, Төрийн банк, холбооны гурван компанийг оруулаад 10 гаруй компанийг үе шаттайгаар хувьчлах юм. Гэхдээ ямар үе шаттайгаар хувьчлахыг УИХ-аас шийднэ. Тэгэхээр дээрх компаниудыг ямар байдлаар хувьчлах, хэдэн хувийг хувьчлах вэ гэж салбар яамдаас нь санал авахаар хүргүүлээд байгаа. Төрийн өмчийг хувьчлах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал байдаг. Бид бол саналын төсөл боловсруулж Засгийн газарт хүргүүлсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж