Бөхийн барилдаан Бөхийн өргөөнөөс дайжив | News.MN

Бөхийн барилдаан Бөхийн өргөөнөөс дайжив

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Бөхийн барилдаан Бөхийн өргөөнөөс дайжив

Бөхийн барилдаан Бөхийн өргөөнөөс дайжив

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард олон барилдааныг зохион байгуулахаар товыг гаргаад байсан. Тэгвэл холбооны маргаантай асуудлаас болж, зарим барилдаан цуцлагдаж, зарим нь хойшлогдоод байна. Бөхийн өргөөний үйл ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлстээс түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.

Увс аймгийн Малчин сумын харьяат, Монгол улсын начин Ө.Сумъяагийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан өчигдөр “Алдар” спорт хорооны шинэ зааланд болжээ. Барилдааны үзүүр, түрүүнд аймгийн арслан цолтнууд үлдсэн байна. Түрүү бөхөөр Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булганхангайн хүчтэнүүд” дэвжээний бөх, аймгийн арслан Дашзэвэгийн Амаржаргал тодорч, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Их Богд” дэвжээний бөх, аймгийн хурц бадрангуй арслан Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэллээ.

Барилдааны их шөвөгт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Дашнямын Ариунмөрөн, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Корео оптик Монголиа” ХХК, Бөхийн “Увс нуур” галын бөх, аймгийн заан Жамсрангйн Ням-Эрдэнэ нар үлджээ.

Монгол Улсын начин Ө.Сумъяагийн нэрэмжит барилдаан Бөхийн өргөөнд дөрөвдүгээр сарын 21-ний өдөр болох хуваарьтай байсан юм. Тэгвэл холбооны маргааны асуудлаас болж, өчигдөр “Алдар” спорт хорооны шинэ зааланд боллоо.

Одоогоор Бөхийн холбооны маргаан бүрэн шийдэгдээгүй байна. Харин өнгөрөгч амралтын өдрүүдэд хоёр талаас хуралдаж, “Их эе” хурлыг зохион байгуулах ажлын комисс байгуулан санал нэгджээ. Үүнд, Дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, улсын начин Ц.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын комиссыг байгуулжээ. Маргаантай байсан хоёр тал учраа олж эхэлсэн бололтой.

Одоогоор “Их Эе” дахин хуралдах болсон талаар албан ёсны мэдээллийг өгөөгүй байна.

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-23 202.21.127.160

Чинбатад бөхийн өргөө, бөхийн хөгжил энэ тэр түй ч хамаа байхгүй. Бөхийн өргөө гэдэг бол Чинбатдаа малын саравч төдий эд. Чинбатад мэдлийг нь өгвөл бөхийн өргөөг трактордаж нураагаад газар дээр нь бас нэг харандаа шиг юм барих гээд л улайраад байгаа.
Яахав доод давхарт нь бөхийг нь барилдуулчихна. Дээшээ нь зочид буудал, бар саун ажиллуулна.

Хотын төвд газар ямар үнэтэй байгаа билээ дээ.
Чинбат олон улс судлалын дээд сургуульд шахаад, нийтийн өмчийн трансформаторын суурин дээр 15-16 давхар юм дайраад барьчихсан.
Зурагтаар нэг их сайхан бүтээлч хүн гараад байдаг. Газар дээрээ худлаа.
Ухсан нүх, булгалсан ойгоо бордсон, ус гүйсэн төмс, [Хориотой Үг] үхрээр халхавчилж байна.

Баянмөнх одоо болио. Баянмөнхийн явсан газар хэрүүлтэй, Батгана суувал баастай.

Avatar

KKK 2018-04-23 76.21.193.134

BVH AVARGA UUD L ASUUDLIIG SUUJ BAIGAAD L SHIIDCHEH HEREGTEI

Avatar

Зочин 2018-04-23 64.119.23.135

Баянмөнх, Чинбат, Дуламсүрэн гээд нөгөө хагалан бутаргагчид, Бөхийн өргөөг идэх гэсэн хүмүүсээр комисс байгуулжээ. Хэн байгуулсан юм бол, үймүүлэгчдэд дураараа дургих боломж олгосон байна.Ялангуяа бөх биш тэрбумтан Чинбат, хэрүүлийн бузар Баянмөнх нарыг болиулах ёстой

Avatar

444 2018-04-23 43.228.129.131

Чинбат гуайг болиулаач

Avatar

Baagii 2018-04-23 103.26.192.43

Зиндаагаа адилхан болго .Зүүний магнай даанч эзгүйрч байна даа хөөрхий .Тэр нь зарим нэгэнд их таалагдаж байгаа бололтой байна Тийм болохоор 2 талын зиндааг адил болгож эсвэл нэг аварга оруул' эсвэл Баянмөнхийг болиул. Ер нь өөрсдөа биш 3 дахь талын төлөөллөөр хурлаа зохион байгуулуулах хэрэгтэй.
Энэ бол зөв санаа байна даа

Avatar

Зочин 2018-04-23 122.201.19.66

Buynt uhaa sport tsogsolbor gej bagtaamjtai tom gazar baina sh dee.

Avatar

Zochin 2018-04-23 202.21.127.163

Bolj dee. Ev eye olooroi.

Avatar

Зочин 2018-04-23

Зиндаагаа адилхан болго .Зүүний магнай даанч эзгүйрч байна даа хөөрхий .Тэр нь зарим нэгэнд их таалагдаж байгаа бололтой байна Тийм болохоор 2 талын зиндааг адил болгож эсвэл нэг аварга оруул' эсвэл Баянмөнхийг болиул. Ер нь өөрсдөа биш 3 дахь талын төлөөллөөр хурлаа зохион байгуулуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-04-23

Төсөл сонгон шалгаруулж ард олон болон бөхчүүдээс олонхийн дэмжлэг авч хамгийн үр дүнтэйг сонгох хэрэгтэй. Найраа, допинг , бөхчүүдийн ёс зүй сахилга бат, техник технологийн шинэчлэл,камержуулалт г.м

Avatar

болдоо 2018-04-23 27.123.212.139

эрдмийн муу бөх, эрлийн муу бух гэдэг үнэн үг юм аа гэж ….

Avatar

Зочин 2018-04-23 103.9.90.130

БӨХИЙН ӨРГӨӨГ УЛС АВАХ НЬ ЗӨВ Ш ДЭЭ,,,

Avatar

Зочин 2018-04-23 202.179.24.205

Бөхийн өргөөг улсын өмчид авах хэрэгтэй

Avatar

zochin 2018-04-23 103.14.38.130

bohiin urguug uls avah ni zov yagaad gevel dan gants ard tumnii handivaar bosoogui uls ihenh huviin gargasan baihshuu

Avatar

Зочин 2018-04-23 122.201.21.204

ene uu bolood zavaartaad bgaan be. Bohiin orgoog tor medeldee avahaas oor arga alga. ugaasaa Mongoliin ard tumenii handivaar bosson. toriin omchind avahad bolohgui zuil ugui.

Avatar

zochin 2018-04-23 202.179.25.158

bochiin orgoog toriin medeld avach n zov, bas dachin zov

Avatar

zochin 2018-04-23 202.179.25.146

Buhiin urguug uls uuruu ezemshih heregtei shte. Buh meddeg ene ter yamar hamaa bna, holboo ni uil ajilagaa yavuuldgaaraa yavuulna l biz

Avatar

BAYAR HURGIE 2018-04-23 202.179.31.112

ODOO INGEED TALTSAL HUVAAGDAL GADUURHAL HAVCHILT NUD ANIJ BAIGAAN TER URAAAAAAAAAAAA

Avatar

Зочин 2018-04-23 103.10.23.2

Бөх нэтэй баасны харууд лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хэнд юуны хамаа. Эд нарын улс оронд нэмэр болсон гэж юу байдгийн с**

Avatar

Зочин 2018-04-23 66.181.169.202

Гачууртын Чинбатыг [Хориотой Үг]уулаач Юугаа хийж байгаа юм их мөнгөний үнэр үнэртээд шуналтаад байна уу Эбэгээ дагаад [Хориотой Үг]

Avatar

Зочин 2018-04-23 66.181.169.202

Начууртын Чинбатыг за-йлуулаач Юугаа хийж байгаа юм их сөнгөний үнэр үнэртээд шуналтаад байна уу Эбэгээ дагаад за-йл

Avatar

Зочин 2018-04-23 64.119.26.50

Энэ Баян мөнх залуугаасаа л ийм будлиан, хэрүүл дандаа л гаргаж байдаг хэцүү хүн .Бас дандаа увсын ард түмэн гэж яридаг хаглан бутаргагч хүн. Увсын ард түмэн гэж байхгүй монголын х л гэж байгаа

Avatar

Ooo 2018-04-23 202.9.40.230

Yg hujaa

Avatar

Ooo 2018-04-23 202.9.40.230

Chinbat gulug

Avatar

zochin 2018-04-23 66.181.182.245

Bayanmunhiin shunalyn setgel hezee ch huvirahgui dee Ter hund judag gej bhgui Muuee avragyg nutagluulsan oroi Buhiin urguu ruu dairsan hun dee

Avatar

гунгаа 2018-04-23 103.240.241.32

Чинбат, Бат-эрдэнэ 2-н нэр хүндийг ашиглаж тэргүүн гэсэн цаасан малгай өмсгөөд далбаан доор нь идэх гэсэн 2талын төлөвлөгөө нурж унаж байгаа нь сайн хэрэг шүү, түүнээс Бат-эрдэнэ, Чинбат нар Нямдорж ,Данзан 2шиг ах дүүсээрээ мөнгө идэх хэрэгсэл болгох шуналын тулам ханаж цаддаггүй хүмүүс биш

Avatar

Зочин 2018-04-23 59.153.114.34

Баянмөнх аварга орох нь зөвөө. Бөхийнхөө түүхэн замнал, алдрыг өндөрт өргөж яваа сайхан хүчтэй аварга юм даа.

Avatar

Зочин 2018-04-23 59.153.114.34

Баянаа аварга маань ухаантай хүн Бөхийн өргөөнийхөө төлөө бусадтай эв зүйгээ амархан олчихно доо. Бүгд л монгол бөхөө дээдэлдэг хүмүүс комисст оржээ.

Avatar

Буянт-Ухаад бөх 2018-04-23 202.21.106.165

Нямдоржийг няслан Буянт-ухаад бөхөө барилдуулья

Avatar

Зочин 2018-04-23 202.21.99.42

Ямар муухай худлаа инээдэг нөхөр вэ

Avatar

Зочин 2018-04-23 59.153.114.92

2 khugshin uwgun boliwol yasan yum bee?

Avatar

Зочин 2018-04-23 66.181.190.224

Зиндаагаа адилхан болго .Зүүний магнай даанч эзгүйрч байна даа хөөрхий .Тэр нь зарим нэгэнд их таалагдаж байгаа бололтой байна Тийм болохоор 2 талын зиндааг адил болгож эсвэл нэг аварга оруул' эсвэл Баянмөнхийг болиул. Ер нь өөрсдөа биш 3 дахь талын төлөөллөөр хурлаа зохион байгуулуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-04-23 27.123.212.137

Магалжав. Сайнбаяр хоёроо наад Чинбатдаа хууртаваа…

Avatar

Зочин 2018-04-23 122.201.23.66

За энэ болж байна шүү. Даруйхан шийдэх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж