АОХН-ийн Сайд нарын VII хурал болов /2013.04.27-29/

Хуучирсан мэдээ: 2018.04.23-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

АОХН-ийн Сайд нарын VII хурал болов /2013.04.27-29/

1912.04.29 Дөрвөдийн зүүн гарын дэд чуулганы дарга засаг төрийн жүн ван Түгээмэл тэргүүтэй хэсэг ноёд Богдод дагаар орох бичиг өргөн, Монгол Улсад албан ёсоор дагаар оржээ. Энэ нь Ховдод манж сайд бэхлэн сууж, шинэ тутам Монгол Улсыг заналхийлэн дайтахаар бэлтгэж байх үед баруун хязгаарыг манж сайдаас чөлөөлж, нутаг орноо бүрэн бүтэн болгохоор тэмцэж байсан бүх монголчуудын олсон анхны томоохон ололт байв.

1925.04.23 “Сонин хэвлэлийн ажлыг сайжруулах тухай” тогтоолын дагуу “Ардын эрх” сониныг “Үнэн” сонин болгон өөрчлөв.

1930.04.25 Дотоод яамны эрүүлийг хамгаалах газрыг өргөтгөж, Эрүүлийг хамгаалах яам болгон өөрчлөв.

1939.04.25 Намын төв хорооны тэргүүлэгчдийн хурлаар хувьсгалт хууль ёс зөрчигдөж байгааг илрүүлэн шүүмжилж, “Онцгой бүрэн эрхт комисс”-ыг татан буулгав.

1944.04.28 БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цолыг анх удаа олгов. Тэднээс Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цол олгожээ.

1955.04.26 МҮЭ-ийн VI Их хурал хуралдав. Хуралд 501 төлөөлөгч оролцжээ.

1956.04.24 БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулав.

1956.04.25 ЦНАХХЭЯ-ны сайдаар Батын Дорж томилогдов.
1959.04.26 МҮЭ-ийн VII Их хурал хуралдав. Хуралд 501 төлөөлөгч оролцжээ.

1961.04.26 БНХАУ болон БНМАУ-ын Засгийн газрын Гадаад худалдааны төлөөлөгчид “БНХАУ болон БНМАУ-ын худалдааны гэрээ” болон “БНХАУ болон БНМАУ-ын 1961 оны харилцан бараа нийлүүлэх хэлэлцээр”-т тус тус гарын үсэг зурав. Гэрээний дагуу БНМАУ-аас БНХАУ-д морь, арьс, амьтны арьс, өлөн гэдэс болон бусад бараа, БНХАУ-аас БНМАУ-д торго дурдан, хувцас, арьсан бүтээгдэхүүн, цай, хөвөн, ноосон нэхмэл, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, барилгын материал, аж үйлдвэрийн түүхий эд, машины тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэхээр тогтсон байна.

1964.04.23-28 БНМАУ-ын Засгийн газрын дэвшүүлсэн саналыг үндэслэн БНХАУ-ын Монгол дахь тусламжийн ажилчдыг нутагт нь буцаах ажлыг зохион байгуулав.

1965.04.27 БНМАУ, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1985.04.26 Бээжин-Улаанбаатарын олон улсын галт тэрэгний чиглэл ашиглатанд орсон байна. Олон Улсын энэ маршрут нь долдугаар сарын нэгний өдрөөс албан ёсоор явж эхлэв.

1991.04.24 Хятад Монгол хоёр улсын Засгийн газар 1991-1992 оны соёлын солилцоог хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Бээжин хотноо газрын үсэг зурав. Энэ нэг жилийн хугацаанд хоёр талын соёл, спортын 20 орчим баг харилцан айлчлав.

1991.04.28 Улаанбаатар-Хөх хот чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг тогтмол явж эхлэв. Долоо хоног бүр хоёр удаа ирж, очих эргэлттэй буюу лхагва, ням гаригуудад тус тус Хөх хотоос Улаанбаатарын чиглэлд яван, нэг талдаа 1907 км зам туулах ба Хятад Монголын тал тус бүр эргэлтээ хариуцан авав. Энэ нь анх удаагаа гадаадын нийслэлээс ийн орон нутгийн чиглэлд зорчигч тээврийн галт тэрэг тогтмол явж байгаа явдал байв.

1994.04.23-30 Хятад –Монгол хоёр улсын Засгийн газар хооронд улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комиссын гурав дахь удаагийн хуралдаан Улаанбаатар хотноо болов. Энэ хуралдаанаар Хятадын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламж нийлүүлэх тухай баримт гардуулсан ба хоёр улсын Засгийн газар гадаад худалдааны хамрах хүрээ, цаг хугацааг тодотгосон баримт солилцов.

1997.04.24 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 69 дүгээр зарлигаар “Цэргийн шинэчлэлийн бодлого” баримт бичгийг батлав.

1998.04.24 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Р.Одонбаатар томилогдов

2000.04.24 БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсад гамшгийн хор уршгийг арилгахад зориулж 1.000.000 юаны тусламж үзүүлэх шийдвэр гаргав.

2000.04.24-29 БНХАУ-ын ГЯЯ-ны сайд Тан Зясюаны урилгаар Монгол Улсын ГХ-ийн сайд Н.Туяа БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

2004.04.26 Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр Их Тэнгэрийн аман дахь ордонд БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн жанжин штабын дарга Сюн Гуанкайтай уулзаж Хятад Монголын хилийн аюулгүй байдлын талаар анх удаа уулзалт хийв.

2013.04.27-29 Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотноо болов.

2017.04.24 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорнод аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж