Ж.Бямбадорж: С.Баяр багтраа, Б.Ариунсан тулай өвчнөөр эмчлүүлж байгаа | News.MN

Ж.Бямбадорж: С.Баяр багтраа, Б.Ариунсан тулай өвчнөөр эмчлүүлж байгаа

Хуучирсан мэдээ: 2018.04.22-нд нийтлэгдсэн

Ж.Бямбадорж: С.Баяр багтраа, Б.Ариунсан тулай өвчнөөр эмчлүүлж байгаа

Ж.Бямбадорж: С.Баяр багтраа, Б.Ариунсан тулай өвчнөөр эмчлүүлж байгаа

-С.Баяр харшил, багтраа өвчнөөр, Б.Ариунсан тулай, чихрийн шижин өвчин хүндэрсний улмаас эмчлүүлж байгаа-

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.


-Үндсэн хуулийн Цэцийн даргаар ажиллаж байсантай тань холбогдуулан сониучирхаж нэг асуулт тавья. Эдүгээ Цэцийн даргаар ажиллаж байгаа Д.Одбаяр “Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүх шийдэхгүй” гэсэн албан бичгийг Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод илгээсэн нь маргаан дагуулаад байна. Та Цэцэд олон жил ажилласны хувьд энэ шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд Цэцийн харьяалах маргааныг тов тодорхой заасан байдаг. Үндсэн хууль батлагдсанаас хойш Захиргааны хариуцлагын тухай хууль, яваандаа Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсан. Харьяаллын хувьд Засгийн газрын тогтоол Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юү гэдгийг хянан шийдвэрлэх газар нь Үндсэн Хуулийн Цэц мөн. Хууль зөрчсөн бүх үйлдэл, шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэсэн үг. Яагаад гэвэл Үндсэн хуульд “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гээд заасан байдаг. Энэ логикийн үүднээс харвал маргаад байх асуудал биш.

-Яагаад сүүлийн үед Засгийн газрын шийдвэрийг дагах уу, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг дагах уу гэдэг маргаан олшрох болов оо?

Захиргааны шүүх сүүлд байгуулагдсан. Түүнээс хойш ийм маргаан ихсэхээр байгаа нь ажиглагдаж байна. Гаднаас ажиглахад сүүлийн үед тэдгээрийн шийдвэрлэж байгаа асуудал нь дуулиан дагуулаад байгаа учраас тэгж онцлох болсон юм болов уу даа. Миний хувьд үүнийг Үндсэн хуулиа дагаж тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. Захиргааны шүүхийн тухай хуульд юу гэж заасан байна, тэр хуулиа бас эргэж харах хэрэгтэй.

-С.Зориг агсаны гэргий Б.Булганыг ТЕГ-т дуудагдаж зарим нууц материалтай танилцсан талаарх дуулиан анхаарал татсан. Гэтэл маргааш нь түүнийг яллагдагчаар татсанаа Прокурорын газраас мэдээллээ. Урьд нь түүнийг хоригдож байх үед УИХ-ын зарим гишүүн хоригдож буй нөхцөл байдалтай нь танилцаж байсныг санаж байна. Энэ хүний эрх тухайн үед хэрхэн зөрчигдөж байсан юм бэ. Сэжигтнээр үү, яллагдагчаар уу гэдгээс шалтгаалж хорьж саатуулах нөхцөл нь өөр байсан уу?

С.Зориг агсны амь насыг хөнөөсөнтэй холбоотойгоор гурван хүн цагдан хоригдсон, дараа нь шийтгэгдсэн. Энэ гурван хүнийг цагдан хорьсоны дараа Б.Булганыг цагдан хорьсон. Анх цагдан хоригдсон цагаасаа эхлээд эдгээр нэр бүхий гурван хүн болон Б.Булган, түүний ар гэрийнхний зүгээс гомдол санал ирүүлдэг, бид тухайн үед нь холбогдох арга хэмжээг авч шийдвэрлэж ирсэн. Санаж байна, УИХ-ын хэсэг гишүүд Б.Булгантай уулзаж, хоригдож буй нөхцөл байдалтай нь танилцсан. Тэгж танилцахаас нь өмнө бид үзэж танилцан зөрчлийг арилгуулсан байсныг энэ дашрамд хэлье. Манайд ирсэн гомдол, шийдвэрлэх асуудлуудыг дандаа нууцын зэрэглэлтэйгээр шийдвэрлэж байсан. Төрийн байгууллагын хувьд нууцын зэрэглэлтэй бол тэр хэмжээнд нь биелүүлэх ёстой.

-Ямар гомдол санал гаргадаг байсан бэ?

-Хоригдож байгаа нөхцлийнхөө талаар, тухайлбал шөнө байнгын гэрэлтэй байлгаж байна, ном уншуулахгүй байна, захидал харилцааны боломж хомс байна гэсэн гомдлууд ирдэг байсан.

-Эрхээ хязгаарласан хүмүүсийн эрхээ эдлэх, эрхээ хэтрүүлэн эдлэх байдал хоорондын зааг ялгааг бас ялгаж салгаж ойлгомоор болжээ. Цагдан хорих ангид хоригдож байгаа хүмүүсийн эрхийн талаар танайд гомдол их ирдэг. Энд хоригдож байх хугацаандаа амь насаа алдсан харамсалтай тохиолдол ч мартагдаагүй байна. Одоогоор Цагдан хорих төвийн нөхцөл байдал ямар байна, эрүүл мэнд нь хүнд байгаа Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн биеийн байдал ямар байгаа бол та бүхэн очиж танилцав уу?

-Цагдан хорих байрны нөхцөл байдал маш сайн болсон. Эрүү шүүлтийн асуудал ч харьцангуй багассан, бараг л арилсан. ШШГЕГ дэргэдээ том эмнэлэгтэй. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хувьд манайд гомдол ирсэн. Бид шалгасан. Ерөнхийдөө чихрийн шижин өвчин хүндэрсэн гэсэн нь гайгүй юм байна гэдгийг манай хүмүүс ч очиж нягталж шалгасан. Би ч эмнэлгийн холбогдох албаны хүмүүстэй  уулзаж одоохондоо гайгүй гэсэн хариу авсан. Энэ чиглэлийн гомдол байнга ирдэг. Ямар сайндаа бид УИХ дээр “Та нар шоронд орсон хүмүүсээс бусад хүний эрхийг хамгаалахгүй байна” гэж доромжлуулж байх вэ. УИХ-ын гишүүд хэлэх хэлэхгүйгээр л хэлдэг болсон байна шүү дээ.

-Өнөөдөр хуулиар эрхээ хязгаарлуулсан, саатуулагдаж байгаа иргэн захиа бичиж уг хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхүйц тайлбарыг мэдүүлгээр биш захидлаар олон түмэнд хүргэж байна. Тухайлбал, “Жаст” группийн захирал Ш.Батхүү Цагдан хорих 461 дүгээр ангиас захиа бичлээ. Тэр эмнэлэгт эмчлүүлж байхдаа захидал бичсэн бололтой. Гэсэн ч цахим хэлбэрээр захидлаа илгээх эрхтэй юу. Тийм боломж бий юү?

Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар захиа бичих боломжгүй. Зөвхөн өмгөөлөгчөөрөө дамжуулж болно. Өмгөөлөгч нь түүнийг бүрэн төлөөлнө.

-Өнөөдрийн байдлаар манай улсын хоёр Ерөнхий сайд асан тус ангид саатуулагдаж байна. Тэдний нөхцөл байдал бусдынхаасаа арай өөр хангамжтай байдаг байх гэсэн хардлага байдаг. Мөн тэдний ар гэрээс ямар нэг гомдол санал гаргасан уу?

-Нэг зүйлийг онцолж хэлье. Цагдан хорих 461 дүгээр ангид бүх хүн яг ижил нөхцөлтэй байдаг. Эмнэлгийн тусламж ч цаг алдалгүй авдаг болсон. Хамгийн сүүлийн жишээнээс дурьдвал С.Баяр харшил, багтраа өвчнөөс болж бие нь муудсан, эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн. Б.Ариунсан тулай, чихрийн шижин өвчин хүндэрсний улмаас мөн тэндээ эмнэлэгт эмчлүүлж байгаа.

-Тахарын алба хүний эрхийг хамгаалсан чухал зүйл байсан. Үүнийг татан буулгасан нь буруу гэж ярьдаг. Одоо энэ үүргийг хэрхэн хангаж байна вэ?

-Төрөөс шийдсэн асуудлыг зөв, буруу гэж хэлэх эрх надад алга. Ер нь тахарын алба үүргээ сайн биелүүлж байсан гэдэгтэй санал нэг байна. Асуудлын гол нь гэрч, хохирогчийг хамгаалах гэдэгтээ байгаа юм. Гэрч хохирогчийг хамгаалах эрх зүйг бүрдүүлээгүй асуудал өнөөдөр ч хэвээрээ байна. Үүнээс болоод гэрч, хохирогч улам нэмж хохирох тохиолдол гарсаар байна. Энэ байдлыг арилгахын тулд, хэргийг бүрэн дүүрэн илрүүлэхийн тулд гэрчийг хамгаалах ёстой. Монголд нэг ийм үг байдаг. “Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол” гэж. Тэгэхээр тэр “гол хүн”-ийг хамгаалахгүй байсаар аль нэг талын зүгээс гэрчийг сэтгэлзүйн болон бусад дарамтад орвол хэрэг илрүүлэлт үгүй болно. Хэн сайн дураараа “зовж” явахыг бодох билээ. Хохирогч ч мөн ялгаагүй, “дахин хохирох” явдал олон тохиолддог. Ялангуяа насанд хүрээгүй хохирогчид, гэр бүлийн хүчирхийлэлд өрстөн хохирогчийг хамгаалах асуудлыг зөв шийдэхгүй бол тун хүнд байдалд орж байгаа. Ойрын үед хэд хэдэн аймгуудад ажиллалаа. Гэрч, хохирогчдод тусгайлан байр бэлтгүүлж сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө өгөх ажил эхэлж байна. Энэ бол сайн хэрэг.

-Эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болсон ч нуун дарагдуулаад өнгөрөхөө больсон. Энэ нь тэднийг хүчирхэгжүүлж, хүчирхийлэлтэй тэмцэхэд дөхөм болж хариуцлага тооцоход ч хялбар болжээ. Жишээ нь, Японы Сангийн яамны удирдах албан тушаалтан нэгэн эмэгтэйд “Хөхийг чинь барьж үзэж болох уу” гэснээсээ болоод ажлаасаа огцорч байна. Ийм мэдээлэл манайд ч гэсэн хүчирхийллийн эсрэг хариуцлага тооцоход бэлэн кэйс болж, ингэж хариуцлага тооцдог байхыг шаардах болсон. Энэ талаар хууль эрх зүйн орчинд ямар өөрчлөлт орох бол?

-Одоо Хөдөлмөрийн тухай хуулийг ид хэлэлцэж байна. Ажлын байран дахь дарамтын асуудал Хүний эрхийн үндэсний комиссын санаачилгаар Жендерийн тэгш байдлын тухай хуульд ч зарим заалтууд орсон. Хөдөлмөрийн тухай хуулийг батлахад ч мөн тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэхийг шаардана. Энэ талаарх саналаа УИХ-д  хүргүүлсэн. Тухайлбал дараах заалтыг заавал энэ хуульд оруулах ёстой. Би энд бүр томъёоллоор нь хэлье. “Ажлын байрны бэлгийн болон бусад дарамт учруулахыг хориглоно” гэж. Энэ заалт Зөрчлийн болон Эрүүгийн хуульд орох ёстой. Өнөөдөр аль алинд нь байхгүй. Хүмүүс бэлгийн дарамт гэхээр хүчингий гэмт хэрэг гэж ойлгоод урьдынхаараа шийдэгдээд явна гэж ойлгодог. Тийм биш. Таны хэлсэн шиг хэд хэдэн жишээ манайд шалгагдаж байсан. Хэл амаар болон бусад үйлдлээр бусдад сэтгэл санааны дарамт учруулах явдал байсаар байна. Ялангуяа эмэгтэйчүүд сайхан төрсөн, царай зүс сайтай төрснөөсөө болж яагаад илүү дарамт амсах ёстой юм бэ. Тухайлбал ажлаас хална, цалинг хасна гэх сэтгэлзүйн дарамт дээр бэлгийн дарамт гээд давхар дарамтын золиос болсоор байтал энэ талаарх хууль эрх зүйн орчин бүрэн бус байна гэдэг байж болшгүй юм. Ер нь бид энэ талаар дэлхийтэй мөр зэрэгцэж явах ёстой. Сүүлийн үед ажлын байрны бэлгийн дарамт дэлхий нийтийн асуудал болсон. Жишээ нь өнгөрсөн жил Холливудыг доргиосон Харви Вайнштейний хүчирхийллийн хэрэг мандсанаас хойш урлаг, спорт, бусад салбарт ч түүний хохирогчдын нэгэн адил  хүчирхийлэлд өртөж байсан бүсгүйчүүд ээлж дараалан ам нээж эхлээд байна. АНУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлаар ч дэлхий нийтээр шуугиж байна. Энэ хэмжээгээрээ Монголд ч бас нөлөөлж хохирогчид нуухаа больсон. Хуулийн дагуу, ёс зүйн зарчмын үүднээс хэн ч ийм төрлийн дарамтыг үзүүлж болохгүй гэдэг ойлголттой бол эрхээ хамгаалуулж чаддаг болсон.

-Ёс зүйн ийм зөрчил гаргасан тохиолдолд манайд бол Зөрчлийн хуулиар шийдэгдэх үү. Эрүүгийн хуулийн дагуу арга хэмжээ авахаар заасан байгаа юу?

-Хүнд, хөнгөний аль нь вэ гэдгээс хамаарна. Зарим газарт бол “ухна тавьчихсан юм шиг” газар бас байна шүү.

-Хувийн байгууллага уу?

Төрийн байгууллагад байна. Хохирогч эмэгтэй нэр төрөө бодож тэвчиж өнгөрүүлж байгаа юм. Бүр тэвчихээ байгаад халагдсаныхаа дараа л бидэнд мэдээлж байна.

-Өнөөдөр хүний эрхийн тухай ойлголт маш өргөн хүрээтэй болсон. Агаарын бохирдлоос болж эрүүл явах эрхийн хувьд хохирч байна гэхээс эхлээд барилгын компаниудын буруугаас болж нар харах эрхээ хүртэл хасуулах жишээтэй. Эдгээр асуудлаар танайд ханддаг уу?

-Бүх талаар хандаж байна. Хүний эрх гэдэг бол хүн таны нийгэмдээ ажиллаж амьдрах боломж нөхцлийг хэлж байгаа юм. Тэр боломж нөхцлийг төр өөрийхөө хүлээсэн үүргийн дагуу хангаж өгөх ёстой. Хүн өөрөө өөртөө тэр боломж нөхцлийг бүрдүүлээд , төр үүргийнхээ дагуу хангаад байхад таны ажиллаж амьдрах боломж нөхцөл алдагдаад байвал тэр нь хүний эрхийн зөрчил болж байгаа юм. Тийм ч учраас өнөөдөр ардчилсан орнуудыг хэмждэг гол хэмжүүр нь хүний эрхийн асуудал болоод байна. Хүний эрх гэдэг бол дураараа аашлахын нэр биш. Хүний эрхийг төр засаг өгдөггүй,бас хязгаарладаггүй юм. Хүний эрхийг хуулиар өгдөггүй. Энэ бол заяамал эрх юм. Төрийн албан хаагч хэн нэгэн эрх мэдэлтэй, их мөнгөтэй хүн хүний эрхийг хааж боох ёсгүй. Гагцхүү миний эрх чөлөө чиний эрх чөлөөгөөр л хязгаарлагддаг юм. Ийм л зарчим дэлхий нийтэд үйлчилж байна. Нэмж хэлэхэд хүний эрхийн асуудал тухайн улсын асуудал байхаа больсон. Дэлхийд болж байгаа үйл явцыг хар. Мьянмарт рохингя үндэстний эрхийг зөрчсөнөөс болж дэлхий ямар арга хэмжээ авч байна. АНУ, Хятадын хоригоос болж ямар арга хэмжээ авч байна. Эрхийг хамгаалахын тулд дандаа улс төрийн болон эдийн засгийн хориг арга хэмжээ авч байгаа биз. Монгол Улс ийм хориг арга хэмжээнд ганц минут ч байж чадахгүй шүү дээ. Тиймээс жижиг улсын хувьд дэлхийн жишигтэй нийцэж хүний эрхээ дээдэлж явах нь өлзийтэй гэдгийг энэ дашрамд онцлон хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

69 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-22 122.201.22.182

Энэ бээжин хав [Хориотой Үг] орсон дарга нарыг эргэж долигнодог нь илт байгаа биз дээ Баяр жирийн мөрдөндбайгаа 2 адилхан эрхтэй байна гэж хуцаж байна Жирийн хоригдож байгаагийн өрөөгөөр шагайч ч хардагдаггүй [Хориотой Үг] шүү дээ

Avatar

Зочин 2018-04-22 27.123.214.110

та хүний эрх хамгаалж чадахуу. үгүй
хугацаа хэзээ дуусах вэ . битгий садаа бол хөгжил дэвшилд

Avatar

Зочин 2018-04-22 37.29.41.112

Энэ нэг өгөр толгой хэл амны дунд байнг зуучилал хийж мөнгө авдаг болжээ дарга нар хоригдхоор эргэж очиж хэл ам дамжуулж явдаг шаар сая улс төрчид баяр эд нарт тэвчээртэй бж бай удахгуй энэ хэргийг дуусган ам хамхиж суу л гэж хэлуулээд энэ өгөр толгойг атг тег гуйцэтгэх ажилчид хардахгуй хар санаа бхгуй гэж хэлээд хэдэн төгрөг өгсөн биз тэгээд энэ нэг шуналын дэв очиж хэл өгөөд ирээ биз хэук тойлголж байж цаазийн ялыг сэргээ гээд гуйж явдаг мал дэлий дээр энэ нөхөрөөс өөр бхгуй дээ

Avatar

Үзэшгүй юм цаагуур чинь бна өө 2018-04-22 103.57.93.68

Аймгуудад төрийн байгууллагууд ын бэлгийн дарамт бараг байх ёстой зүйл шиг үзэгдэх дээрээ тулсан юм бишүү. Нэг газар залуу эмэгтэйчүүд мэргэжилтнээр ордог. Намын дарамт гэж 1 юмыг арайхийж даваад ажилтөй болдог . Дараагийн даваа бол тэр газрын дарга залуу ч юмуу хөгшин ч юмуу эр. Ажилтай баймаар бол мөнгөө өг эсвэл надтай явдалд өөр сонголт байхгүй юм шиг байгаан. Энэ чинь цаагуураа монголын нийгмийг ялзруулж байгаа хортой ёс бус үйл мөн биз дээ. Энэ чинь бараг төрийн эсрэг гэмт хэрэг . Ө
Төсвөөс цалин аваад олны тусын төлөө ажил авсан дарга албан тушаалтан эргээд эх орноо бусниулах бурууд живүүлэх үйл хийж явуулж бна гээд боддоо . Үзэшгүй

Avatar

Үзэшгүй юм цаагуур чинь бна өө 2018-04-22 103.57.93.68

Аймгуудад төрийн байгууллагууд ын бэлгийн дарамт бараг байх ёстой зүйл шиг үзэгдэх дээрээ тулсан юм бишүү. Нэг газар залуу эмэгтэйчүүд мэргэжилтнээр ордог. Намын дарамт гэж 1 юмыг арайхийж даваад ажилтөй болдог . Дараагийн даваа бол тэр газрын дарга залуу ч юмуу хөгшин ч юмуу эр. Ажилтай баймаар бол мөнгөө өг эсвэл надтай явдалд өөр сонголт байхгүй юм шиг байгаан. Энэ чинь цаагуураа монголын нийгмийг ялзруулж байгаа хортой ёс бус үйл мөн биз дээ. Энэ чинь бараг төрийн эсрэг гэмт хэрэг . Ө
Төсвөөс цалин аваад олны тусын төлөө ажил авсан дарга албан тушаалтан эргээд эх орноо бусниулах бурууд живүүлэх үйл хийж явуулж бна гээд боддоо . Үзэшгүй

Avatar

zochin 2018-04-22 103.9.88.210

энэ өвгөн одоо зайлаасай, насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд удаа дараа аймшигт хүчирхийлэлд өртөж байхад дуугараагүй байж гэрээсээ хулгай хийсэн, өөдгүй хог шааруудыг хамгаалаад сууж байдаг, энэ өвгөн одоо зайлаасай.

Avatar

Бямбадорж 2018-04-22 64.119.25.134

хөрөнгө мөнгөтэй хүний эрхийг хамгаалдаг бялдууч алиа салбадай,,,,,,,,

Avatar

Зочин 2018-04-22 112.72.14.162

Үхэх гэж байгаа өвчинтэй юм бол төрөөс хурдан зайлж биеэ эмчлүүлж байхад яадаг юм бу

Avatar

Зочин 2018-04-22 174.231.11.42

Mongol Yoda san

Avatar

Зочин 2018-04-22 212.123.28.162

hamtarsan hulgaich nar ingged bie bienee umuuruud baih yum mongol maani hezee tseverlegdeh yum boloo mungu hulgaalchihaad ingeed tegeed baih yum er ni ih hurald zasgiin gazart iim ulug uvchtei hulgaichnuudiig
hvnii erh geed hulgaichnuud hamag mungu hulgailj idchiheed bayariin erh baival mongol olnii erh zurchidood baih uu Bayabadorj gej heg yum odool ih hulgaach umuuruh bolhoor hvnii erh geed baih yum ter utaa bohirdol tvgjrel geed hvnii erhiig zurchij l baina mahan tolgoit min

Avatar

OLZ 2018-04-22 66.181.177.69

ENE BAS ZYJIGCHIN YYNIIG XOOJ GARGAAC H ENXBYARIIN TSYNXIIG BARJ YABDAG NOXOR ENXBYARIIG SOROND OROXOD TES OOR EM YARIAD NOXROO MYYLAAD YABJ BAISAN BYYR TELEBIZEER ICHIXGYI MYYLAAD BAIJ BILEE DALD ORYYL BAS BYAJSAN GEJ BAIGAA 2O 3O MONGON AEAGAA XYLGAID AMDLAA GEE BIZ DEE

Avatar

Зочин 2018-04-22 202.9.41.8

Энэ муу коммунист яахаараа Хүний эрхийн дарга болдог юм? Хүний эрхийн зөрчлийг энэ хүн сонсдоггүй. Харин албан тушаалтнууд [Хориотой Үг] ороход эргэж очоод суллах гээд гүйгээд байдаг. Гэтэл Зоригийн хэрэгт хэлмэгдсэн Содномдаржаа, Чимгээ нарыг яагаад эргэдэггүй юм? Хурдан морины гэмтсэн хүүхдүүдмщийг яагаад хамгаалдаггүй юм. Суудлын бөглөө минь [Хориотой Үг].

Avatar

зочин 2018-04-22

Бямбадорж гуай та хэдэн жил нүдэн балай чих нь дүлий явах гэсэн юм бэ хичнээн Монгол хүний амь нас зам тээврийн осолоор хохироод удаж байна.Буруу талдаа рультэй машин гаалиар оруулж хөдөлгөөнд ороод дандаа осол гаргаж /гүйцэж түрүүлэх гээд/ хичнээн хүүхэд өнчирч байна та яагаад анзаарахгүй өдий хүрэв арга хэмжээ аваачээ.Хэрэг хийсэн [Хориотой Үг] нар шорондоо ороо л биз юун сүрхий хүний эрх ярина вэ өнчирч үлдсэн хүүхдүүдийн эрхийг хэн ярих вэ.

Avatar

Zojin 2018-04-22 64.119.18.149

Tegbel xylgai xiij abilga absan ni zagaatgax geed bgaa yum yy. Byynii noxoi xiij tarxi ygaaxaa zogsoogoojdee.
Xylgai xiisenee byzaaj ylsaa xoxirolgvi bolgoohdee

Avatar

Зочин 2018-04-22 124.158.109.140

Хүний эрх гэхээр ялтаны эрх л ярьдаг цаг хэвээрээ шив дээ… Хуучин ч ийм л байсан. Жирийн хүний эрхийг хэн хамгаалах вэ? Энгийн хүний эрх эдэнд падгүй л дээ…

Avatar

369 2018-04-22 66.181.164.239

Hevleleer tarhia ugaalgatsan, hun muulahaas oor hiih yumgui malnuud

Avatar

zochin 2018-04-22 210.160.35.61

Hu namiin hulgaich ebgen. Hezee hunii ehr meddeg bochihoob.Zugeer mongoliin ard tumend gai tariaagui deeree tetgebertee gach zailaach. Mongoliin ard tumen bugd ajilguideld orj amdarch chadahgui hard garch baihad Bayr bagtraatai geed h*****d suuhaa bolildoo. Mongold utaa hamshig bagtraagui hun baihgui bolson . Byambadorj ebgen eh ornoo hudaldsan hulgaich naraa daguulaad shorondoo suugaachee. EH ornoo hudaldsan Bayr metiin humuusiig emgeelj hamgaalahaa zogs. HU namiin nobshnuud hezee hunii erh meddeg boloob boli tegeh uu.

Avatar

Зочин 2018-04-22 112.72.14.163

Энэ Бямбадорж гэж дарга нарын [Хориотой Үг] долоосон алиа салбадай, жижигхээн хав нохой шиг сонин нөхөр шүү. Ийм хүнээр хүний рэхийг хамгаалуулах ч дээ.

Avatar

Зочин 2018-04-22 112.72.14.212

С.Баяр ДОХ-ын халдвар аваад нилээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа билээ. Тэр нь жоохон амьдралын горим алдагдах үед хүндэрдэг учиртай. Насан туршид банга эмээ уух ёстой байдаг.

Avatar

Зочин 2018-04-22 110.70.56.164

Өө зөөз. Хаанахын ямар өвчин тусчих ваа. Үнэн шогтой. Одоо зүгээр тавьчихаач дээ

Avatar

Зочин 2018-04-22 103.14.36.18

Бямбадорж оо, Жирийн иргэн ингээд өвдвөл суллаад эмчлэх үү? Танай байгууллагаас мөн ийнхүү хамгаалах уу?

Avatar

Зочин 2018-04-22 64.119.25.100

sullaagui dotroo emchluulj bgaa bailgui dee taivan bai

Avatar

Зочин 2018-04-22

[Хориотой Үг] орохоороо л гэнэт өвчин тусдгийн хулгайчууд

Avatar

Зочин 2018-04-22 64.119.16.131

Emchleh hereg bainuu?
Emchleh nereer heden terbuniig idej baina? Ur huuhded ni nugel ni haldah baih daa

Avatar

Зочин 2018-04-22 202.131.245.243

Салтаа Баярын камерт точигон нүдэт Цолмонг нь оруулчих. Тэгээд л зүгээр болчихно.

Avatar

Зочин 2018-04-22

Бодвол Суллаад явуулах цаг нь болжээ

Avatar

Зочин 2018-04-22 59.153.114.161

Үхвэл зохилтой

Avatar

Зочин 2018-04-22 66.181.181.18

Engiin ard ingej emchilgeegeer garah u

Avatar

Зочин 2018-04-22 124.158.79.169

БАГТРАА БАЯРЫГ БАГТАРААТАЙ НЬ БАЙЛГАЧИХ !!! БҮХ ХУЛГАЙГАА ХЭЛНЭ !!! БААСНЫ ХУЛИГАН БАЙСАН ГЭЖ ХУЦДАГ ЮМ БЭ !!! [Хориотой Үг] БАЙСАН [Хориотой Үг] !!!

Avatar

Зочин 2018-04-22 66.181.185.130

tend zovj helmegdej bga jiriin irged yaj bna?hunii erh n zurchigduj bna u?gej ajillahaas cham shig darga said bsan hamtragchdaa ergej tednii tuluu sanaa tavij hudal unen yum yri gej naad suudal deer chin suulgaagui shuu.mungutei uls turchdiig tegj uvdluu ingej ydarlaa gej hucaj tsaad sanaa n gargachih geed bga yum u?jiriin irgedee umguulj hamgaal.

Avatar

Зочин 2018-04-22 122.11.173.44

Оргилмаа ой гутаж бна . Тайлбар толь ядаж чаддагаараа google ухаач. Тулуй…хааны нэр монголчуудын эзний нэр. Тулай- тулах…үе мөчний үрэвсэлт өвчний нэр.

Avatar

Зочин 2018-04-22 124.158.79.169

Хүзүүгүй хулгайчийг хийчэхвэл татдаг , муурдаг өвчнүүд нь эхэлнээ !!!

Avatar

Багш 2018-04-22 122.11.173.44

Оргилмаа ой гутаж бна . Тайлбар толь ядаж чаддагаараа google ухаач. Тулуй…хааны нэр монголчуудын эзний нэр. Тулай- тулах…үе мөчний үрэвсэлт өвчний нэр.

Avatar

иргэн 2018-04-22 202.70.38.34

Энхбаяргуайг яаж барьснаа мартчаад энэ өмгөөлөгчид юм яриад байгаа юм уу? Эсвэл мэдээгүй улс уу? Бүгдэд нь адилхан байгаач.

Avatar

Зочин 2018-04-22 124.158.79.169

С БАЯР ХОНШООР ЗААЖ ЧАДДАГГҮЙ ШААР БАЙХ ШИВ ДЭЭ !!!

Avatar

зочин 2018-04-22 59.153.115.98

нөгөө бөө нар 7 хүнийг тэнгэр илгээх үйл ажиллагаагаа хурдан хийж энэ Баяр нэ тэр гэсэн хувалзнуудыг там руу нь хурдан явуулаасай

Avatar

зочин 2018-04-22 103.57.95.145

тэгээд энэ хүмүүс [Хориотой Үг] байгаамуу, эмнэлэгт байгаамуу: амар юм болох нь ээ, бүр эмчлүүлээд авах нь байна ш дэ

Avatar

зочин 2018-04-22 59.153.115.98

хо хо хо хо Баярын нүгэл нь нүдээр нь гарна даа

Avatar

Хүнээ олсонгүй 2018-04-22 202.72.245.194

ШО РОНД ОРСОН МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙН ХҮНИЙ ЭРХИЙГ Л ХАМГААЛДАГ НЬ ҮНЭН ШҮҮ ДЭЭ, ЭНЭ АЛБАН ТУШААЛ БОЛ ЭНЭ БЭРТЭГЧИН ХҮНИЙ ХИЙХ АЖИЛ ЁСТОЙ БИШДЭЭ

Avatar

зочин 2018-04-22 59.153.115.98

Баяр багтраад үхчихээсэй

Avatar

Амьд байгаа дээр нь бие биенээ хайрла. 2018-04-22 119.40.98.10

Монгол улсын ерөнхий сайд асан С.Баярыг хурдан шоронгоос суллах хэрэгтэй…Монголд улсад хэрэгтэй оюун ухаан боловсролын уурхай.

Avatar

зочин 2018-04-22 59.153.115.98

ха ха ха , хэ хэ хэ , хи хи хи баярын угаадас долоогчид мөн их байх юмаа

Avatar

zochin 2018-04-22 211.110.162.127

bayr hulgaich bagtarch uheh dej baigaa yum baina daa

Avatar

Зочин 2018-04-22 202.21.111.98

энгийн иргэндээ үйлчилдэг газар байгаасай билээ, ёстой ямба нь дэндсэн ………….. юм аа

Avatar

зочин 2018-04-22

Тулуйг баячуудиин өвчин гэдэг юм.архи махаа бага хэрэглээд.л эдгээчихнэ.шоронгиин хоол эм шүү . дороо зүгээр болноо.

Avatar

Зочин 2018-04-22 64.119.16.35

[Хориотой Үг] орохоороо бүгд л бие нь муудаад байдаг ккк

Avatar

Зочин 2018-04-22 112.72.14.125

[Хориотой Үг] орохоор өвчтэй болоод эмнэлэгт эмчлүүлж амарч аваад гарах болжээ энэ хувалзууд

Avatar

Зочин 2018-04-22 64.119.16.35

Адилхан байхгүй яахын тансаглуулахынмуу Манай энэ томчууд бүгд

Avatar

Зочин 2018-04-22 64.119.24.11

Хамгийн сайн эмч эмнэлгийг хэргэлэж байсан нөхөд яахаараа янз бзрийн өвчтэй болдог б.аа Энхбаяр шиг байл даа. Тэр чинь ерөнхийлөгч байсан юм шүү юун ерөнхий сайд

Avatar

Irgen 2018-04-22 66.181.176.218

Энэ диназовр мөхөх болоогүй юу.

Avatar

Зочин 2018-04-22 59.153.114.92

uwchtey awilgachid , ulsyn khurungu khulgaylagchid khichneen jil idne geji ikh khurungu khulgayldag baynaa , 2 khonog khorigdoji chadakhguy gonginood ekhelne

Avatar

oooo 2018-04-22 202.9.40.3

ene xun ymar sonin xun be ulaaniig xarj yrbadag shariig xarj sharabdag xun uu aan ardiin xuuxed 1 sar baitugai neleed xed n sar suudag gazar idex uuxdaa aigaagui bj odoo gonginoxoo bolioch tgd bariad shalgaxaar sulla gene shalgxgui bol barij xori gene darganar abilgatai temts gene temtseed bariad shalgxaar omoorch duugarna zugeer l naad xuuliin xxumuusiig ajiliin xiilge 1sar suuj chadalgui dee naad xumuus chin xo ajilliin xiilge

Avatar

Зочин 2018-04-22 103.26.195.196

Zugeer suviluulchah umaa busad horigdoluud yadag um bol ??? Odoo ingej baigaad uuchlaarai zugeer huniig horiso b.a geed tag bolgo no doo ter emnelegt chin chuluutei hor nairuulagddag baih daa ene nuhur no toi shuu

Avatar

Зочин 2018-04-22 158.208.192.248

Hohi ni doo. gemt hereg hiih bolohoor l ovchin ni sederch garch irj gene dee. Busad horigogchid bugd l adil ovchtei l baigaa. Zuvhun ene heded anhaaral tavih buruu l baina. Hiisen yalaa uureed l yavah heregtei

Avatar

Яагаад том теслvvд ээ хеделгесен ЕрСайд нараа намнаад байнаа?? 2018-04-22 27.123.214.108

СБаяр Сайханбилэг нарыг суллаач ээ, тэд жюдочдоор хvpээлvvлж зугтах бултах vйлдэл хийхгvй нь ойлгомжтой байхад! Авилгал авсныг нь тогтоогоогvй бол суллаач!!!

Avatar

Зочин 2018-04-22 27.123.212.142

Юу вэ? чи яаж мэдэж байгаа юм бэ? аваагүй гэж хэрвээ аваагүй бол сайн харин улс төрийн алдаатай шийдвэр гаргасан нь маш том алдаа болсон байвал яах юм бол. Энэ бас хамаатай л байх даа. Ажлын хариуцлага

Avatar

Зочин 2018-04-22 64.119.22.103

Zsssss. Hi zailaa

Avatar

Бек 2018-04-22 203.91.115.40

Энэ хулгар шар нөхрийг Одхүүгийн адил хөөж явуулаа. Хүүхэн Бямбадоржоо зайгаа тавьж өгөө. Залуус зөндөө байна.

Avatar

bek-d 2018-04-22 119.40.102.4

iim chuhal ajild zaluusiig tavij ogt boldoggui yum sh de, tsunh barigch, b**s doloogch naraar yuga hiihev de, tsag n bolohoor tavinaa.

Avatar

Amar 2018-04-22 202.179.26.200

Энэ дарга нар [Хориотой Үг] орохоороо дандаа өвчин хэлж байдаг.Дарга байхдаа тэгээд яаж ажлаа хийж байсан юм бол? Бүх сайд дарга нарыг явган явуулж байх хэрэгтэй юм байна даа.Эсвэл манай шорон ийм аймшигтай нөхцөлтэй хүнлэг бус юм болов уу?

Avatar

Зочин 2018-04-22 202.21.106.160

Дарга болоход хөнгөлөлтийн карт сугалдаг юм.Даргаа болихоор хөнгөлөлтийн картгүй болчихдог учраас эрүүл мэндээ хамгаалуулдаг юм.

Avatar

Зочин 2018-04-22 66.181.182.191

Худал өвчиний нэр хэлээд л эмнэлэгт хэвтэнэ яамарч асуудал алга. Баян хүний хувьд бол хорих биш амралтын газар болждээ.

Avatar

Зочин 2018-04-22 119.40.98.162

Аймаг орон нутгийг удирдаж байгаад баахан шагнал мэт УУРЫН зуухнууд өгсөн удирдлагуудыг шалгах хэрэгэтй байна.

Avatar

энэ 2018-04-22 45.117.35.7

энэ амьтнаас юу ч хараад хэрэггүй та зайгаа тавиад л өг

Avatar

Ooo 2018-04-22 27.123.212.135

Ялаа үүрч чадахгүй гөлөгнүүд

Avatar

Irgen 2018-04-22 27.123.214.106

Ene odoo zygeer l zaigaa taviad egch boldoggyi yum bxda

Avatar

зочин 2018-04-22 64.119.18.56

огт юм хийхгүй байгаа хүн дээ. уул нь тэтгэвэртээ суучихаад л хөзөр тоглоод хүн инээлгээд сууж байвал бусдад ч танд ч хэрэгтэй дээ

Avatar

Зочин 2018-04-22 66.181.190.224

Энэ Бямбадорж гэж айхтар хуурамч хүн . Олон жил энэ байгууллагын толгойд сууж өөрийгээ тордлоо Одоо болно. Монгол дахь Хүний эрхийн төлөө тэмцлийг мөхөөж байгаа этгээд…

Avatar

Зочин 2018-04-22 66.181.186.23

Харин ч энэ ажлыг Бямбадорж шиг нэр төртэй олонд хүлээн зөвшөөрөгдсөн тухтай хүн хийх ёстой. Хүний эрх тухайн улсын хэрэг биш олон улсын харилцааны чухал хүчин зүйл гэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж