Ньюс хөтөч: Эрдэнэтийн асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.22-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Эрдэнэтийн асуудлаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Эрдэнэтийн асуудлаар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 23

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 16-18 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • МБШТ Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд ‘Элчин багш Бакула РИНБҮЧЭГИЙН МЭЛМИЙ ГИЙСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ‘ 2018 оны 4 сарын 25-ны өдөр болох тул дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Холбоо барих утас: 88081261, 88325032, 99858585

09.30

  • ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр ‘МҮЭХ-ны Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал’ сэдвээр ҮЭ-ийн ажилтнуудын хэлэлцүүлэг Кемпински зочид буудалд эхэлнэ. Холбоо барих утас:99027019​​​​

  • Төрийн ордны 2-р давхрын фоейнд Дэлхийн номын өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохиодог “Номын өдөрлөг”-ийн нээлт болно.

10.00

  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн тэргүүлдэг Нийслэлийн Хүүхдийн Төлөө Зөвлөлийн “Нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал” хуралдаан Хангарьд ордны 14 давхарын хурлын Б танхимд зохион байгуулагдана. Холбоо барих утас:99736124, 88013454​​​​​​

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Төрийн ордны  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны  “Их Эзэн Чингис хаан” танхимд болно

  • Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Оддын хөлбөмбөгийн тоглолт болно

11.00

  • Монгол туургатны ‘Миний монгол бичиг’ олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол МБШТ Гандантэгчэнлин хийдийн ‘Их гэр’ ёслолын өргөөнд болно. Холбоо барих утас: 88081261, 88084223, 99269209

  •  Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд ДАШТ-ий цомыг зална.

  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд энэ оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулна. Утас: 89989676 96664674 7071992

12.00

  • Монгол ньюс мэдээллийн төвд эрдэнэтийн асуудлаар цагдан хоригдсон Б.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн мэдээлэл хийнэ

12.30

  • Монголын хөлбөмбөгийн холбооны Супер цомын тоглолт Эрчим, Улаанбаатар Сити клубын хооронд болно.

13.00

  • “Шангри-Ла Молл”-д Хөлбөмбөгийн ДАШТ-ий цомыг олон нийтэд нээлттэй байршуулна.

14.00

  • ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл ШУА-иас эрхлэн гаргадаг хүүхэд залууст зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан танин мэдэхүйн цуврал номын дээжээсээ БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад гардуулж өгнө. Ном гардуулах ажиллагаа Монголын хүүхдийн номын ордонд болно. Холбоо барих утас:98119897

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1925.04.23 “Сонин хэвлэлийн ажлыг сайжруулах тухай” тогтоолын дагуу “Ардын эрх” сониныг “Үнэн” сонин болгон өөрчлөв.
1964.04.23-28 БНМАУ-ын Засгийн газрын дэвшүүлсэн саналыг үндэслэн БНХАУ-ын Монгол дахь тусламжийн ажилчдыг нутагт нь буцаах ажлыг зохион байгуулав. 

1994.04.23-30 Хятад –Монгол хоёр улсын Засгийн газар хооронд улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комиссын гурав дахь удаагийн хуралдаан Улаанбаатар хотноо болов. Энэ хуралдаанаар Хятадын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламж нийлүүлэх тухай баримт гардуулсан ба хоёр улсын Засгийн газар гадаад худалдааны хамрах хүрээ, цаг хугацааг тодотгосон баримт солилцов.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж