Вашингтон цувралыг эргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.22-нд нийтлэгдсэн

Вашингтон цувралыг эргүүллээ

Вашингтон цувралыг эргүүллээ

Плэй-оффын эхний шатанд учраа таарсан Вашингтон Капиталс болон Колумбус Блю Жакетс багуудын цувралын тав дахь тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Тус тоглолтод Швед тоглогч Л.Бекстрём гайхалтай байж багтаа ялалт бэлэглэж Вашингтон Капиталс цувралыг эргүүлж чадлаа.

Тоглолт 4-3 харьцаатай өндөрлөсөн бөгөөд нэмэлт цагт Л.Бекстрём гоол оруулж баг нь талбайдаа хожил байгуулсан. Энэ өдөр Л.Бекстрём хоёр гоол оруулсан бол Ти.Жи.Оши болон Е.Кузнецов нар тус бүр нэг гоол оруулсан. Ийнхүү Вашингтон Капиталс баг талбайдаа хожил байгуулж цувралын харьцааг 3-2 болгож байна. Тэдний дараагийн тоглолт нөгөөдөр Колумбус Блю Жакетс багийн талбайд болно.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж