Барселона Испанийн цомын аваргад түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.22-нд нийтлэгдсэн

Барселона Испанийн цомын аваргад түрүүллээ

Барселона Испанийн цомын аваргад түрүүллээ

Испанийн хөлбөмбөгийн Копа дель Рэй буюу цомын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт урьд шөнө Мадрид хотын “Ванда Метрполитано” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Испанийн 2017-2018 оны цомын АШТ-ний шигшээ тоглолтод тус тэмцээний сүүлийн гурван  жилийн аварга Барселона болон Севилья клубууд шалгараад байсан юм.

Шигшээ тоглолтод нийт таван гоол хаалганы торийг хөдөлгөсөн бөгөөд бүх гоолуудыг Барселона багаас оруулсан байна. Л.Суарез хоёр гоол оруулсан бол Л.Месси, Иньеста болон Ф.Коунтиньо нар тус бүр нэг гоол оруулж, Барселона клуб өрсөлдөгчөө 5-0 харьцаатай хожиж аваргын алтан медалийн эзэн боллоо. Ингэснээр Испанийн Барселона клуб 2017-2018 оны улирлын эхний цомоо хүртэж байна. Тэдний хувьд дотоодын хоёр тэмцээндээ түрүүлэх боломж нээгдэж байна. Копа дель Рэйг хүртэж байгаа бол лигтээ арын багаасаа 12 оноогоор тэргүүлж байгаа. Үлдсэн таван тоглолтоос ердөө ганц хожил авахад лигийн цомыг хүртэх боломж бүрдэнэ. Барселона клуб Европт хараахан амжилт үзүлж чадахгүй улирлыг үдэж байгаа бол дотооддоо хоёр цомыг хүртэхэд ойрхон байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж