Их цэвэрлэгээнд 3296  төрийн албан хаагч оролцжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.22-нд нийтлэгдсэн

Их цэвэрлэгээнд 3296  төрийн албан хаагч оролцжээ

Их цэвэрлэгээнд 3296  төрийн албан хаагч оролцжээ

Нийслэл даяар  “Их цэвэрлэгээ 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг өчигдөр  /2018.04.21/ зохион байгуулсан. Их цэвэрлэгээнд нийслэлийн харьяа газар, агентлагуудын 3296 төрийн албан хаагч, хог хаягдал дахин боловсруулах 16 үйлдвэрийн төлөөлөл, ЕБС-ийн эко клубын сурагчид, мото спорт болон автомашины клубын дэмжигчид оролцжээ.  Их цэвэрлэгээний хүрээнд өглөөний 06.00 цагаас эхлэн Улаанбаатар хотын шилмүүст том оврын 4000 гаруй модны цэцэгт усалгааг хийсэн байна.
Бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд гудамж, зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас газрын хог хаягдлыг цэвэрлэхээс гадна айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг тээвэрлэжээ. Гудамж зам талбайн сандал, хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг угааж засварлах ажлууд өрнөжээ. Бүх нийтийн их цэвэрлэгээгээр иргэд, аж ахуйн нэгжүүд орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонхоо угааж, байгууллагын хаягаа сэргээхээс гадна талбайн сандал, хогийн савны өнгө үзэмжийг сайжруулж, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэн, хайс хашлагаа будсан байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгаж, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээсэн аж.

 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж