АНУ-ын гадаад хэргийн сайдын орлогч Сөүлд айлчилна | News.MN

АНУ-ын гадаад хэргийн сайдын орлогч Сөүлд айлчилна

Хуучирсан мэдээ: 2018.04.22-нд нийтлэгдсэн

АНУ-ын гадаад хэргийн сайдын орлогч Сөүлд айлчилна

АНУ-ын гадаад хэргийн сайдын орлогч Сөүлд айлчилна

Хоёр Солонгосын төрийн тэргүүн уулзахаар “завгүй” ажиллаж буй энэ үед АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Сюзан Торнтон Сөүлд айлчлахаар болжээ. Сюзан Торнтон даваа гаригт Сөүлд айлчилж, гадаад хэргийн сайд  Кан Гён Хуа болон цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт оролцогч И До Хун нартай уулзалт хийх тухай мэдээлэв. Сюзан Торнтон нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Пхеньяны удирдагчтай хийх уулзалтад бэлтгэх ажлыг хариуцаж буй.

Хойд Солонгос бямба гаригт цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай гэнэтийн мэдэгдэл хийсэн юм. Пхеньяны удирдагч Ким Жон Ун хилийн өндөр хамгаалалтай Панмунжом тосгонд энэ сарын сүүлээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзалт хийх юм. Үүний дараа Ким Жон Ун тавдугаар сарын сүүл эсвэл зургадугаар сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана.

Эх сурвалж: Yonhap

Б.ТУЯА

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-22 124.158.109.140

Хоёр солонгосыг холдуулах юм хийж яваагаас зайлахгүй. Ойртмоор аядахаар нь нэг усан онгоц дэлбэрдэг байсан нь хуучираа байлгүй дээ.

Avatar

Зочин 2018-04-22 202.179.27.86

Яандаа монголчууд минь чингисийн монгол гэж цээжээ дэлдсэн харийн нутагт боолын хөдөлмөр эрхлэх мөрөөдөлтэй эрүүл галзуу нь мэдэгдэхгүй нөхдүүд коммент ний цаанаас дэлхийн улс төрийн онол бичээстэй хараасан талцсан зүхсэн үзэн ядсан комментууд дүүрэн хэн нэгнийг олон нийтийн сүлжээгээр нэр төрийг нь гутаана нийт массаараа харааж зүхнэ шүүхээр буруутай нь тогтоогдоогүй байхад үе удмаар цаазлахыг уриалж шаардана өөрийнхөө эрх ашиг ирээдүйн сайн сайхан аа сонгуулиар 10000 төг зарчихана бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг өөрт нь л ашиггүй бол 10000 санал худалдаж авч гарч ирсэн дарга нар нь гацаана гутаана төрийн бус нэртэй хэдэн нөхдүүдийг турхирна болохгүй бол хятадаар айлган эзэллээ ууслаа гэх мэтчилэн өдөр шөнөгүй хэвлэл мэдээлэл сошиол сүлжээгээр бөмбөгдөж тархи угаанахэзээ монгол хүний сэтгэхүй эрүүлжих юм болдоо

Avatar

Зочин 2018-04-22 202.179.26.183

Трамптай адилхан авгай байна. Энэ амьтан ямар амьтны зараалаар энд ирж байгаа юм болдоо. Сайн ёр уу, муу ёр уу. Америк сайн юм хийдэггүй л улс даа. Манай ардчилалыг үхэхчгүй сэхэхчгүй болгоод хаячлаа даа. Хамаг л томоохон ордууд нь "асуудалтай" болж хэдэн хүн 461-д байдаг.

Avatar

Зочин 2018-04-22

энэ муу хоёр үзэлцвэл үзэлцэг. Хоёулаа нохой алж иддэг улс. Монгол хүн хэзээ ч Банхараа нухдаггүй. Нохой нь үхсэн ч сүүлийг нь таслаад аманд нь зуулгадаг. Монгол нь монголооороо дуусмаар байна. . 2027 онд Хяталдын харъяанд бүрэн очих юм билээ. Би үүнийг яг одоо эсэргүүцүүд эхэлсэн байгаа. Надтай нэгдэээч. Би малчин хөөөөөн. Яаж нийгэдл хүрэх вэ.

Avatar

Paвcaл 2018-04-22 174.216.33.107

Яана даа 10 хүрэхгүй жил үлдсэн байна ш дээ

Avatar

Paвcaл 2018-04-22 174.216.26.224

Трампын уулзалт монголд болоод хэрэггүй дээ. Өмнөх ACEM болоод монголд ач тус ард олонд юу болсон юм. Суудлаасаа ховхорсон хyдалч Ээбий төрийн өмнөөс ярих эрх байна уу даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж