Хоёр Солонгосын төрийн тэргүүн уулзахаар “завгүй” ажиллаж буй энэ үед АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Сюзан Торнтон Сөүлд айлчлахаар болжээ. Сюзан Торнтон даваа гаригт Сөүлд айлчилж, гадаад хэргийн сайд Кан Гён Хуа болон цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт оролцогч И До Хун нартай уулзалт хийх тухай мэдээлэв. Сюзан Торнтон нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Пхеньяны удирдагчтай хийх уулзалтад бэлтгэх ажлыг хариуцаж буй.
Хойд Солонгос бямба гаригт цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай гэнэтийн мэдэгдэл хийсэн юм. Пхеньяны удирдагч Ким Жон Ун хилийн өндөр хамгаалалтай Панмунжом тосгонд энэ сарын сүүлээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзалт хийх юм. Үүний дараа Ким Жон Ун тавдугаар сарын сүүл эсвэл зургадугаар сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана.
Эх сурвалж: Yonhap
Б.ТУЯА