Сошиалаар сонин юутай байна вэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.22-нд нийтлэгдсэн

Сошиалаар сонин юутай байна вэ?

Сошиалаар сонин юутай байна вэ?

News агентлаг долоо хоног бүрийн ням гаригт “Сошиалаар сонин юутай вэ” буланг хүргэдэг билээ. Энэ удаагийн буландаа дараах зүйлсийг онцлов.


Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохиогддог тэмцээн уралдааныг эцэг, эхчүүд шүүмжлэх болсон. Ялангуяа бага ангийн хүүхдүүдийн дунд тэмцээн зохион байгуулж, элдэв өргөмжлөл, медаль, гуншин өгөх нь хүүхдийн хүмүүжилд ч сөргөөр нөлөөлж болзошгүйг хэлэлцэх болж. Энэ талаар сошиал сүлжээнд ч яригдах болсон.  Энэ талаар BARTANBAATAR @Bartanbaatar_D  “Хэлэхгүй бол ер нь болохгүй нь. Хүүхдийг хүүхэд насанд нь хүүхдээр нь байлга. Битгий элдэв ‘одон медаль’ хөөцөлдсөн өөрсөд шигээ нэр алдрын боол болгочих” гэж жиргэжээ. Энэ талаар жиргээчид ч санал нэг байгаагаа илэрхийлсэн байна. Түүний жиргээг маш олон хүн түгээж, санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.

ТӨМӨР ХҮН©‏ @zdavaajav Боловсролын Яам энэ олон хэрэгтэй хэрэггүй олимпиадуудыг цэгцэлмээр байнаа! Зүгээр ашгийн төлөө болж хувирсан байна шүү!!! Дуртай нь 15, 20000₮ төгрөг хураагаал оролцсон бүх хүүхдүүдэд өргөмжлөл өгдөг ч байх шиг энэ одоо юу вээ?!

– Ц.Өлзийсайхан ДОРНОД Кенгру математик сонин гээд бүр зүгээр л бизнес болчихсон БСШУЯС энэ дээр анхаарал хандуулахгүй бол утга учираа алдаад удаж байгаа шүү.

Nasantogtokh‏ @naska_7870 Бие биедээ дургүйцэх, үл хүндлэх улмаар хэн нэгнийг үзэн ядах, цаашлаад дайсагналцах. Ийм дамжаанд бол хүүхдүүд маань маш сайн суралцаад бх шиг! Хүн болох багаасаа.

Oyuntsetseg‏ @otsetseg1 Янз бүрийн элдэв оюун ухааны гэх тэмцээнийг хорих хэрэгтэй, бизнес болж хувирлаа. Эцэг эхчүүдийн хүүхдээсээ юу ч харамладаггүй сэтгэхүй дээр тоглолт хийж байна. Жаазтай бичиг, цом, хураамж гээд . Төр цэгцлэх цаг болсон. Урлаг спорт бол өөр хэрэг

ГЭГЭЭ‏ @ts_alt ХҮҮХДҮҮДЭЭР БИЗНЕС ХИЙДЭГ БОЛЧИХСОН САНАГДДАГ!!!!. Бодит ҮР ДҮНГҮЙ ЦААШДЫН АМЬДРАЛД нь АШИГГҮЙ ОЛОН ЗҮЙЛСИЙГ ХОРИГЛОХ нь ЗӨВ өө!!!!. Оюун ухааны олон удаагийн аварга болсон залуу АНУ-д тогооч хийгээд л явж бна. ХҮҮХДҮҮДИЙН ОЮУН УХААНЫГ ЗӨВ ЗҮЙЛД нь ӨӨРӨӨР нь СОНГУУЛАХ нь ДЭЭР юм

SILENCE‏ @silence1206 Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ оруулахаа л больчих.Манайх больсон Улсынх бол яахав

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хотын захиргаанаас 90 минутын их цэвэрлэгээг хийж, аж ахуй нэгжүүдийг уриалсан юм. Дүүрэг, хороо, аж ахуй нэгж, төрийн байгууллагууд бүгд их цэвэрлэгээнд нэгдэж, 3296 төрийн албан хаагч их цэвэрлэгээнд хамрагджээ. Харин аж ахуй нэгжүүдийн хувьд өөр өөрсдийн орчмын талбайг цэвэрлэх, хогийг нь ачиж, угаах ажил хийсэн байна. Мөн иргэд ч сайн дураар амьдарч буй орчныхоо хогийг цэвэрлэсэн байна.

Altantuya‏ @altantuya_t  Хоёр хүүгээ дагуулаад цэвэрлэгээнд гартал нэг настай эгчээс өөр хэн ч гардаггүй

Анхбаяр‏ @ankhaa40 Муу Анхаа нь онгироод орцныхоо хана шалыг, хажуу айлын хаалгатай угаачлаа. 90 минутын цэвэрлэгээндээ гараарай хүмүүсээ

muug‏ @muug Их цэвэрлэгээ 90 минут ямар бахархмаар байваа! Зүгээр л хог түүдэг, шүүрддэг бсан бол ихэнх ААН-үүд хаягаа, шатаа, хаалга, хашлагаа угаагаад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж