Их Британийн хатан хаан 92 насны төрсөн өдрөө тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2018.04.22-нд нийтлэгдсэн

Их Британийн хатан хаан 92 насны төрсөн өдрөө тэмдэглэв

Их Британийн хатан хаан 92 насны төрсөн өдрөө тэмдэглэв

Их Британийн хатан хаан Элизабет бямба гаригт 92 насны төрсөн өдөрт нь зориулсан урлагийн тоглолтыг 70 настай хүү болон бусад ач зээ нарынхаа хамт үзжээ. Дэлхийн хамгийн удаан төрийн эрхэнд сууж буй хатан хаан Элизабетын төрсөн өдрийн тоглолтод алдартай одод ая дуугаа өргөсөн байна. Хатан өмнө нь төрсөн өдрөө албан ёсны ёслолоос гадна  ихэвчлэн гэр бүлийн хүрээнд тэмдэглэж байсныг бодвол урлагийн тоглолт зохион байгуулсан нь анхных болжээ. Тоглолтыг Их Британид суугаа олон улсын элчин сайдууд, дипломатууд, парламентын дарга нар үзсэн байна.

Хатан хаан Элизабет 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд төржээ. Тэрбээр 25 насандаа буюу 1952 онд хаан ширээнд суусан юм.  

Эх сурвалж: Reuters

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж