Ирэх долоо хоногт нийт нутгаар дулаарна

Хуучирсан мэдээ: 2018.04.22-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт нийт нутгаар дулаарна

Ирэх долоо хоногт нийт нутгаар дулаарна

                             

Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээллээр 2018 оны дөрөвдүгээр сарын 23- 27-ны өрүүдэд  буюу ирэх долоо хоногт нийт нутгаар дулаарна гэж мэдээлжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 23-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, дөрөвдүгээр сарын 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 25-нд зарим газраар, 26-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байн

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж